-Засаг огцроход хүргэж болзошгүй Монгол дахь шатахууны хомсдлын талаар ОХУ-ын хэвлэлд юу гэж бичиж байна вэ-
Шатахууны хомсдол Засгийн газрыг огцруулах шалтгаан болж магадгүй болоод байгаа билээ. ОХУ бол хөрш орнуудаа шатахуун түлш, эрчим хүчний хэрэглээг нь хангах үзамаар нөлөөндөө барьдаг арга барилтай гүрэн. Өөрөөр хэлбэл, дотоодод нь асуудал үүсэх үед дагаад хөрш орнууд нь зайлшгүй хямрах, нурвал дагаад нурах нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Тэгвэл, шатахуун дээр энэ нөхцөл байдал үүсээд байхад ОХУ-ын хэвлэлд энэ талаар мэдээлээгүй байна.
Сүүлийн 24 цагт жишээ нь, “Монгол Улс шатахууны хэрэглээгээ БНХАУ-аас авна”, “Өчигдөр БНХАУ-аас 53 вагон шатахуун Монгол руу ачуулжээ” гэсэн мэдээлэл л байна.
Эрдэнэт хотод аялж явсан нэг иргэн харин тус хотын ШТС дээр үүссэн нөхцөл байдлыг мэдээлжээ.
ОХУ-д нөхцөл байдал ямар байгаа талаар бол харин маш их мэдээлэл байна. “Шатахуунгүй “Газрын тосны их гүрэн” гэх мэт шүүмжилсэн мэдээлэл хаа сайгүй. Энэ юу вэ гэвэл, Монгол Улс шатахуунтай байна уу, үгүй юу ОХУ-д нэг их хамаагүй гэсэн үг юм.
ОХУ Украины дайны асуудалд “Суурь нөхцлийг нь арилгаж байж л тогтвортой энх тайван тогтоох боломжтой” гэсэн байр сууринаас хандаж буй. Тэр суурь нөхцөл нь баруун Европ, УАЦЭ-ээс дамжуулаад АНУ-ын эрх ашгийг хөндөж байгаа тул мөд шийдэгдэхгүй байх магадлалтай.
Тиймээс эрх баригчид одоо нөхцөл байдлаа үнэлээд, цаашид илүү муу хувилбарт бэлтгэх цаг болжээ.
Юуны түрүүнд шатахууны тусгай зөвшөөрлийг үгүй болгож, ААН-үүд оруулж ирэх боломжийг хангах, шинээр орж ирж байгаа ААН-үүдийг дэмжиж, ШТС-уудыг байгуулах газрын зөвшөөрөл, бусад асуудлыг шуурхай шийдвэрлэх зэрэг ажлыг зохион байгуулах талаар бодолцохгүй бол болохгүй нь.
Энэ нь эхэндээ суурь зардлыг өсгөх учир үнэ өсөх нөлөө үзүүлнэ. Мэдээж хүнд тусна, гэсэн ч хүчээр бариад байвал буулт нь улам хүндрэх учир бодолцохоос өөр аргагүй болж байна.
Эрчим хүч, шатахууны үнэ, тусгай зөвшөөрлийг цуцлах ажлыг тэртэй тэргүй Засгийн газар хийх ёстой. Яг одоогийнх шиг хүнд нөхцөлд хийж гэмээ нь улс төр, хардлага нь арай бага байх нь дамжиггүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
113.160.250.66
Хангамж аль дээр үед хувьчлагдаж төрийн оролцоогүй болсон. Хууль нь тийм юм. Импортлогчдын өмнөөс хариуцаад хариулаад байх юм. Хаанаас бензин олох, ямар үнээр зарах нь тэдний эрх.
Хариулах