С.Бямбацогт: Үүсмэл ордын өгөөжийг ард түмэндээ авчирна

Zuv.mn
4 цаг 1 минутын өмнө

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт үүсмэл ордуудын тодорхой хувийг төрд авах хэлэлцээр хийгдэж байгаа тухай өөрийн цахим хуудсандаа мэдээлжээ.

Тэрбээр "Ямар ч байсан эхний ээлжид үүсмэл ордод үйл ажиллагаа явуулж буй Ачит Ихт ХХК-ийн 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмших эхний шийдэлд хүрээд байна.

Ажлын хэсэг цаашид энэ хувийг аль болох 50 хувьд хүргэхийн төлөө ажиллана. Энэ 7 хоногт үүсмэл ордод үйл ажиллагаа явуулж буй Эрдмин, Зэс эрдэнийн хувь компаниудтай хэлэлцээр хийнэ.

Ингэхдээ хүч түрэх биш хувийн хэвшлээ хүндэтгэж ойлголцох, тохиролцох зарчмыг илүү барьж байна" гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.227
    1 цагийн өмнө

    Ухаа худаг цагаан суврага яасан бээ

    Хариулах