ХУУЛЬ: Иргэд бизнесээ холбогдох байгууллагад нь онлайнаар мэдэгдээд шууд эхлүүлэх боломжтой

Zuv.mn
3 цаг 41 минутын өмнө

Жижиг дунд бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ААН--дийн хамгийн их хүлээлттэй буй зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Эдийн Засгийн байнгын хороо хэлэлцэж эхэлнэ. 

Хуулийн агуулга нь тодорхой бизнесүүдийг эрхлэхийн тулд иргэд ААН төрийн байгууллага албан тушаалтнаас эхлээд зөвшөөрлөө авдаг биш, харин тухай бизнесийг эрхэлж эхэлсэн гэдгээ мэдэгддэг болж байгаагаараа онцлог юм. Ингэснээр, авлига, хүнд суртал хамгийн ихээр үүсдэг шат дамжлагыг халж байгаа бөгөөд хяналтын байгууллага стандарт, шаардлагуудаа тавиад үйл ажиллагаа цааш хэвийн үргэлжлэх юм. 

Хуулийг өргөн баригдсан байдлаар нь танилцуулж байна.

1 дүгээр зүйл. Зөвшөөрлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/1.4 дүгээр зүйлийн 1.4, 1.5 дахь заалт:

“1.4.“мэдэгдэл” гэж энэ хуулийн 8.3 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг;

1.5.“мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх этгээд” гэж энэ хуулийн 8.3 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэх этгээдийг.”

2/2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

“5.Энэ хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т заасан мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны хугацаа гурван жилээс дээшгүй байна.”

3/2.4 дүгээр зүйл:

“2.4 дүгээр зүйл.Зөвшөөрөл, мэдэгдлийн баримт бичиг

1.Эрх бүхий этгээд зөвшөөрөл олгосныг тодорхойлох зөвшөөрлийн баримт бичиг буюу гэрчилгээ, түүнтэй адилтгах эрхийн бичгийг цахим хэлбэрээр олгоно.

2.Зөвшөөрлийн баримт бичиг нь зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд зөвшөөрөл олгосон шийдвэр, зөвшөөрлийн лавлагааны нэгэн адил эрх зүйн хүчинтэй байна.

3.Зөвшөөрлийн баримт бичгийг гээх, үрэгдүүлэх, гэмтээх, хүлээж аваагүй байх нь зөвшөөрлийг хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй.

4.Мэдэгдлээр үйл ажиллагаа эрхэлж байгааг тодорхойлох мэдэгдлийн баримт бичиг нь Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаа байна.”

4/3.2 дугаар зүйлийн 1.4 дэх заалт:

“1.4.энэ хуулийн 8.3 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг мэдэгдэлгүй эрхэлсэн, эсхүл хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд үйл ажиллагааг зогсоох.

5/3.2 дугаар зүйлийн 2.10 дахь заалт:

“2.10.зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон болон мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор энэ тухай хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага болон холбогдох бусад эрх бүхий байгууллагад мэдэгдэх;”

6/4.2 дугаар зүйлийн 2.9 дэх заалт:

“2.9.зөвшөөрөл эзэмшигч, мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх этгээдийн нэр, хаяг, байршил болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан холбогдох бусад мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд эрх бүхий этгээдэд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэх.”

7/4.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэгч нь үйл ажиллагаа эрхлэх хугацаанд мэдэгдлийг бусдад шилжүүлэхийг хориглоно.”

8/5.5 дугаар зүйлийн 21, 22 дахь хэсэг:

“21.Зөвшөөрлийг сунгуулах хүсэлт гаргасан этгээд нь зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 жилээс доошгүй хугацаанд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд зөвшөөрлийг энэ зүйлд заасан магадлан шалгах ажиллагаа хийхгүйгээр сунгана.

22.Эрх бүхий этгээд энэ хуулийн 5.5 дугаар зүйлийн 21 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үндэслэн зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдрийн дотор сунгана.

9/5.7 дугаар зүйл:

“5.7 дугаар зүйл.Мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх журам

“1.Мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5.6-д заасны дагуу баталсан мэдээллийг бүрдүүлж эрх бүхий этгээдэд цахим хэлбэрээр хүргүүлснээр үйл ажиллагааг эрхэлнэ.

2.Мэдэгдэл хүргүүлэлгүйгээр үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.”

10/6.1 дүгээр зүйлийн 1.4 дэх заалт:

“1.4.хуульд заасан бусад”

11/6.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

“4.Эрх бүхий этгээд энэ хуулийн 6.2 дугаар зүйлийн 1.3, 1.6, 1.7-д заасан хүчингүй болгох үндэслэл байгаа тухай мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх этгээдэд цахим хэлбэрээр урьдчилан мэдэгдэнэ.”

12/8.1 дүгээр зүйлийн 2.39 дэх заалт:

Тусгай зөвшөөрөл

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

2.39.виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа эрхлэх

Санхүүгийн зохицуулах хороо

13/8.1 дүгээр зүйлийн 13.21 дэх хэсэг:

Тусгай зөвшөөрөл

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

13.21.жоргүй олгох эм худалдаалах

Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар

14/8.2 дугаар зүйлийн 1.17, 1.18 дахь заалт:

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

1.17.нэг жилийн нийт хэрэглээ нь 100-1000 килограмм хүртэл химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

1.18.ойгоос мод бэлтгэх эрх

Ойн анги, эсхүл сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан

15/8.2 дугаар зүйлийн 3.4, 3.5, 3.6, 3.7 дахь заалт:

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

3.4.газар зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын эрх олгох

Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

3.5.газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох

Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

3.6.барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэнд экспертийн эрх олгох

Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

3.7.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд эрх олгох

Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

16/8.2 дугаар зүйлийн 4.6, 4.7 дахь заалт:

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

4.6.тээврийн хэрэгслийн дугаар үйлдвэрлэх

Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

4.7.орон нутгийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх

Аймаг, нийслэлийн Засаг дарга

17/8.2 дугаар зүйлийн 5.5, 5.6, 5.7, 5.8, 5.9, 5.10, 5.11, 5.12, 5.13, 5.14 дэх заалт:

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

5.5.аудитын үйл ажиллагаа эрхлэх

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

5.6.татварын мэргэшсэн зөвлөхийнүйлчилгээ эрхлэх

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

5.7.хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

5.8.гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

5.9.гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх

Гаалийн удирдах төв байгууллага

5.10.гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулах

Гаалийн удирдах төв байгууллага

5.11.гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулах

Гаалийн удирдах төв байгууллага

5.12.гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар ажиллуулах

Гаалийн удирдах төв байгууллага

5.13.гаалийн тусгай бүс байгуулах

Гаалийн удирдах төв байгууллага

5.14.татваргүй барааны дэлгүүр ажиллуулах

Гаалийн удирдах төв байгууллага

18/8.2 дугаар зүйлийн 6.15 дахь заалт:

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

6.15.хүүхэд харах үйлчилгээ эрхлэх

Тухайн сум, дүүргийн Засаг дарга

19/8.2 дугаар зүйлийн 7.3, 7.4, 7.5 дахь заалт:

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

7.3.бүх төрлийн шатахууны бөөний,  жижиглэнгийн худалдаа эрхлэх

Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

7.4.түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах

Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга

7.5.түгээмэл тархацтай ашигт малтмал хайх

Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга

20/8.2 дугаар зүйлийн 8.4 дэх заалт:

Энгийн зөвшөөрөл

Эрх бүхий этгээд

8.4.тусгай дугаарлалт ашиглан лавлах үйлчилгээ эрхлэх

Харилцаа холбооны зохицуулах хороо

21/8.2 дугаар зүйлийн 10.16, 10.17, 10.18, 10.19, 10.20, 10.21, 10.22 дахь заалт:

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

10.16.архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх

Архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

10.17.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх

Хуульчдын холбоо

10.18.өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх

Өмгөөлөгчдийн холбоо

10.19.харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх

Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

10.20.хувийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх

Цагдаагийн төв байгууллага

10.21.оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх

Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

10.22.гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх

Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

22/8.2 дугаар зүйлийн 11.9 дэх заалт:

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

11.9.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх

Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагч

11.10.ургамал хамгааллын бүтээгдэхүүнийг импортлох, худалдаалах

Ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

23/8.3 дугаар зүйл:

“8.3 дугаар зүйл.Мэдэгдлийн жагсаалт

1.Байгаль орчны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх бөгөөд дараах этгээдэд мэдэгдлийг хүргүүлнэ:

Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа

Эрх бүхий этгээд

1.1.нэг жилийн нийт хэрэглээ нь 100 килограмм хүртэл химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

2.Банк, банкнаас бусад санхүүгийн үйлчилгээний чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх бөгөөд дараах этгээдэд мэдэгдлийг хүргүүлнэ:

Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа

Эрх бүхий этгээд

2.1.банк бус санхүүгийн байгууллагын нэр, байршлыг өөрчлөх

Санхүүгийн зохицуулах хороо

2.2.даатгалын байгууллагын нэр, байршлыг өөрчлөх

Санхүүгийн зохицуулах хороо

2.3.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн салбарыг бүртгүүлэх

Санхүүгийн зохицуулах хороо, эсхүл тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга

2.4.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн гүйцэтгэх удирдлага, оноосон нэр, хаяг байршилд өөрчлөлт оруулах

Санхүүгийн зохицуулах хороо, эсхүл тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга

 

2.5.даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтныг бүртгэх

Санхүүгийн зохицуулах хороо

2.6.даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх

Санхүүгийн зохицуулах хороо

2.7.банк бус санхүүгийн салбар, төлөөлөгчийн газар, нэгж нээх

Санхүүгийн зохицуулах хороо

2.8.даатгагч нь өөрийн салбар, төлөөлөгчийн газраа нээх

Санхүүгийн зохицуулах хороо

2.9.үнэт цаасны зах зээл дэх зохицуулалттай этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газрыг байгуулах

Санхүүгийн зохицуулах хороо

3.Зам, тээврийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх бөгөөд дараах этгээдэд мэдэгдлийг хүргүүлнэ:

Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа

Эрх бүхий этгээд

3.1.такси үйлчилгээ эрхлэх

Аймаг, нийслэлийн Засаг дарга

4.Соёл, боловсролын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх бөгөөд дараах этгээдэд мэдэгдлийг хүргүүлнэ:

Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа

Эрх бүхий этгээд

4.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, хуулийн этгээд кино зураг авалт хийх

Кино урлагийн зөвлөл

5.Харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх бөгөөд дараах этгээдэд мэдэгдлийг хүргүүлнэ:

Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа

Эрх бүхий этгээд

5.1.мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх

Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

5.2.кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх

Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

6.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх бөгөөд дараах этгээдэд мэдэгдлийг хүргүүлнэ:

Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа

Эрх бүхий этгээд

6.1.эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах

Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

7.Худалдаа, үйлчилгээний чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх бөгөөд дараах этгээдэд мэдэгдлийг хүргүүлнэ:

Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа

Эрх бүхий этгээд

7.1.хүнсний худалдааны үйл ажиллагаа эрхлэх

Тухайн сум, дүүргийн Засаг дарга

7.2.хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх

Тухайн сум, дүүргийн Засаг дарга

7.3.үсчин, гоо засал, алжаал тайлах бариа засал, хумс засал, хими цэвэрлэгээ, цоож, түлхүүр засварын үйл ажиллагаа эрхлэх

Тухайн сум, дүүргийн Засаг дарга

7.4.нийтийн халуун ус, саун, усан бассейны үйл ажиллагаа эрхлэх

Тухайн сум, дүүргийн Засаг дарга

7.5.бялдаржуулах төв, спининг, цанын баазын үйл ажиллагаа эрхлэх

Тухайн сум, дүүргийн Засаг дарга

7.6.зочлох үйлчилгээ эрхлэх

Тухайн сум, дүүргийн Засаг дарга

24/9.1 дүгээр зүйлийн 5.6 дахь заалт:

“5.6.хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.3 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэхээс өмнө эрх бүхий этгээдэд хүргүүлэх мэдээллийн жагсаалтыг батлах;”

25/9.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг:

“7.Эрх бүхий этгээдийн зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгож байгаа үйл ажиллагаанд Засгийн газар дахь хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.”

2 дугаар зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Иргэний хууль,” гэсний дараа “Захиргааны ерөнхий хууль,” гэж, 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “хүчингүй болгох” гэсний дараа “, эсхүл мэдэгдлээр эрхлэх” гэж, 1.4 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтын “зөвшөөрөл олгох” гэсний дараа “, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, мэдэгдэл хүлээн авах” гэж, мөн заалтын “хэрэгжүүлэхээр заасан” гэсний дараа “, эсхүл хуулиар мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаатай холбогдох харилцааг хэрэгжүүлэхээр заасан” гэж, 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “бүртгэл” гэсний дараа “, баталгаажуулалт” гэж, мөн зүйлийн 13 дахь хэсгийн “эзэмшигч” гэсний дараа “, мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх этгээд” гэж, мөн зүйлийн 16 дахь хэсгийн “8.2” гэсний дараа “, 8.3” гэж, Хоёрдугаар бүлгийн гарчгийн “ЗӨВШӨӨРӨЛ” гэсний дараа “, МЭДЭГДЭЛ” гэж, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “шилжүүлж болно.” гэсний дараа “Эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2, 8.3 дугаар зүйлд заасан зөвшөөрөл олгох, мэдэгдэл бүртгэх эрхээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн мэргэжлийн нэгдсэн холбоонд шилжүүлж болно.” гэж, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “эрхлэх этгээд” гэсний дараа “, 8.3 дугаар зүйлд заасан мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх этгээд” гэж, 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “эзэмшигч” гэсний дараа “, мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх этгээд” гэж, Тавдугаар бүлгийн гарчгийн “СУНГАХ” гэсний дараа “, МЭДЭГДЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ” гэж, 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “11.1,” гэсний дараа “11.2, 11.5,” гэж, 6.2 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.7 дахь заалтын “эзэмшигч” гэсний дараа “, мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх этгээд” гэж, 6.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “этгээд” гэсний дараа “, эсхүл мэдэгдлээр үйл ажиллагаа эрхэлж байсан этгээд” гэж, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “нутагшуулах” гэсний дараа “, өсгөн үржүүлэх” гэж, 8.2 дугаар зүйлийн 1.7 дахь заалтын “эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх,” гэсний дараа “сүргийн бүтцийг зохицуулах,” гэж, 6.9 дэх заалтын “засварлах” гэсний дараа “, зөөж тээвэрлэн” гэж, 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, 11 гишүүнээс бүрдэх бөгөөд Зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлнэ.” гэсний дараа “Зөвлөлийн бүрэлдэхүүний 50-иас доошгүй хувь нь мэргэжлийн нэгдсэн холбоо, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.” гэж, 9.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтын “8.2” гэсний дараа “, 8.3” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу тогтоосон энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл /цаашид “зөвшөөрөл” гэх/, 8.3 дугаар зүйлд заасан мэдэгдлээр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг холбогдох хуульд нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болно.”

2/1.5 дугаар зүйлийн 1.7, 1.8 дахь заалт:

“1.7.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх; 1.8.иргэн, хуулийн этгээд, төрийн ашиг сонирхлын тэнцвэрт байдлыг хангах.”

3/1.5 дугаар зүйлийн 14, 15 дахь хэсэг:

“14.Зөвшөөрөл, мэдэгдлийг шинээр бий болгох, нэг ангиллаас нөгөөд шилжүүлэх, өөрчлөх, жагсаалтаас хасах асуудлаар эрсдэлийн үнэлгээний аргачлалыг Засгийн газар батална.

15.Эрсдэлийн үнэлгээний аргачлалаар тухайн үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, санхүүгийн тогтвортой байдалд үзүүлэх эерэг ба сөрөг нөлөөг тодорхойлсны үндсэн дээр эрсдэлийн түвшинг тогтооно.”

4/2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглах тохиолдолд энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 15-д заасан аргачлалын дагуу эрсдэлийн түвшнээс хамааруулан зөвшөөрлийг доор дурдсанаар ангилна:

1.1.эрсдэлийн түвшин өндөр бол тусгай зөвшөөрөл;

1.2.эрсдэлийн түвшин дунд бол энгийн зөвшөөрөл;

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрсдэлийн түвшин бага үйл ажиллагааг мэдэгдлийн үндсэн дээр эрхэлнэ.”

5/3.2 дугаар зүйлийн 2.6 дахь заалт:

“2.6.энэ хуулийн 8.3 дугаар зүйлд заасан мэдэгдлийг хүлээн авсан даруйд бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд оруулах;”

6/8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.11, 1.12, 1.13, 1.14, 1.15, 1.19 дэх заалт:

Тусгай зөвшөөрөл

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

1.4.амьтныг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

1.11.ойн тооллого, зохион байгуулалт хийх, мод үржүүлэх, ойг нөхөн сэргээх, ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа хийжтэмцэх, ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах, арчилгаа цэвэрлэгээ хийх, ойн дагалт баялгийг ашиглах, хамгаалах ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх

Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

1.12.усны хайгуул, судалгаа явуулах, цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах, усны барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барих, тоноглох, сэргээн засварлах мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх

Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гэж өөрчлөх

1.13.байгалийн ургамлыг тарималжуулах, ашиглах, нөхөн сэргээх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

1.14.нэг жилийн нийт хэрэглээ нь 1000 килограмаас их химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

1.15.амьтны цуглуулга хийх

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

1.19.ургамлыг судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх, тарималжуулсан байгалийн ургамлыг гадаад улсад гаргах

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

7/8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.4, 5.5, 5.12 дахь заалт:

Тусгай зөвшөөрөл

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

5.1.төмөр замын суурь бүтэц барих, үйлдвэрлэх, угсрах, засварлах, ашиглах, зураг төсөл боловсруулах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ;

Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

5.4.төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн эд анги үйлдвэрлэх, угсрах, засварлах

Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

5.5.улс хоорондын болон хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх

Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

5.12.олон улс, хот хооронд, хотын доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн тогтмол үйлчилгээ эрхлэх

Аймаг, нийслэлийн Засаг дарга

8/8.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.9 дэх заалт:

Тусгай зөвшөөрөл

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

7.9.боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэх үйл ажиллагаа эрхлэх

Чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага

9/8.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 9.13, 9.15 дахь заалт:

Тусгай зөвшөөрөл

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

9.13.шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх

Харилцаа холбооны зохицуулах хороо

9.15.шуудангийн үйлчилгээ эрхлэх

Харилцаа холбооны зохицуулах хороо

10/8.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсгийн 13.9, 13.10, 13.11, 13.12, 13.13, 13.14, 13.20 дахь заалт:

Тусгай зөвшөөрөл

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

13.9.өрх, сум, тосгоны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ эрхлэх

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар

13.10.клиникийн тусламж, үйлчилгээ эрхлэх

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар

13.11.нэгдсэн эмнэлэг, уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар

13.12.төрөлжсөн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн тусламж, үйлчилгээ эрхлэх

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар

13.13.тусгай эмнэлгийн  тусламж, үйлчилгээ эрхлэх

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар

13.14.амаржих газрын тусламж, үйлчилгээ эрхлэх

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар

13.20.сувилал, хөнгөвчлөх, асаргаа сувилгааны төв, түргэн тусламжийн төв, сэргээн засах төв, сувилахуйн төвийн үйл ажиллагаа эрхлэх

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл тухайн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар

11/8.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсгийн 14.1, 14.2, 14.3, 14.4, 14.5, 14.6, 14.7 дахь заалт:

Тусгай зөвшөөрөл

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

14.1.0.1-100 МВт-ын эрчим хүчний эх үүсвэрийн засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх

Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

14.2.100 МВт-аас дээш эрчим хүчний эх үүсвэрийн засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх

Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

14.3.0.4-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх

Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

14.4.110 кВ болон түүнээс дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх

Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

14.5.0.07-8.0 МПа даралттай зуух, даралтат сав, дулаан дамжуулах төв, шугам, хоолой, тоноглолын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх

Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

14.6.8.0 МПа-аас дээш даралттай зуух, даралтат сав, дулаан дамжуулах төв, шугам, хоолой, тоноглолын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх

Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

14.7.Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах

Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

12/8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.13 дахь заалт:

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

1.8.нэг жилийн нийт хэрэглээ нь 100-аас 1000 килограмм хүртэл химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

1.13.ховор ургамлыг ахуйн зориулалтаар ашиглах

Тухайн сум, дүүргийн Засаг дарга

13/8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.27, 2.28, 2.32, 2.33, 2.34, 2.38, 2.40, 2.41, 2.43 дахь заалт:

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

2.27.үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх

Санхүүгийн зохицуулах хороо

2.28.үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх

Санхүүгийн зохицуулах хороо

2.32.үнэт цаасны зах зээлд оролцогчид хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх

Санхүүгийн зохицуулах хороо

2.33.хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа

Санхүүгийн зохицуулах хороо

2.34.актуарчийн үйл ажиллагаа эрхлэх

Санхүүгийн зохицуулах хороо

2.38.даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагаа эрхлэх

Санхүүгийн зохицуулах хороо

2.40.үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх

Санхүүгийн зохицуулах хороо

2.41.үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх

Санхүүгийн зохицуулах хороо

2.43.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх

Санхүүгийн зохицуулах хороо

14/8.2 дугаар зүйлийн 10.8 дахь заалт:

Энгийн зөвшөөрөл

Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

10.8.ан агнах, спорт-сургалтын зорилгоор галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр оруулах, гаргах, худалдан авах

Цагдаагийн төв байгууллага

15/9.2 дугаар зүйл:

“9.2 дугаар зүйл.Зөвшөөрөл, мэдэгдлийн эрсдэлийг үнэлэх

1.Зөвлөл зөвшөөрөл, мэдэгдэл, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь энэ хуулийн зорилго, зарчим, нөхцөл, шаардлагад нийцэж байгаа эсэхэд энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 14-т заасан аргачлалын дагуу хоёр жил тутам үнэлгээ хийн эрсдэлийн түвшинг тодорхойлж, шинээр бий болгох, хэвээр үлдээх, нэг ангиллаас нөгөөд шилжүүлэх, жагсаалтаас хасах, өөрчлөх асуудлаар дүгнэлт гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

2.Энэ зүйлийн 9.2-т заасны дагуу үнэлгээ хийхдээ мэргэжлийн нэгдсэн холбоо, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон төрийн бус байгууллагын оролцоог хангана.”

16/9.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг:

“1.Зөвшөөрөл, мэдэгдлийг шинээр бий болгох, нэг ангиллаас нөгөөд шилжүүлэх, өөрчлөх, жагсаалтаас хасах асуудлаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд Зөвлөл энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 14-т заасан аргачлалын дагуу үнэлсэн эрсдэлийн түвшинг харгалзан санал, дүгнэлт гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

2.Зөвлөл шинээр бий болгох зөвшөөрөл, мэдэгдлийн талаар дүгнэлт гаргахдаа энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрсдэлийн түвшнээс гадна дараах нөхцөлийг тодорхойлно:”

4 дүгээр зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн нэрийн “ЗӨВШӨӨРЛИЙН” гэснийг “ЗӨВШӨӨРӨЛ, МЭДЭГДЛИЙН” гэж, 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1.5 дахь заалт, 2.2 дугаар зүйлийн гарчиг, 7.1 дүгээр зүйлийн гарчгийн “Зөвшөөрлийн” гэснийг “Зөвшөөрөл, мэдэгдлийн” гэж, мөн зүйлийн 2.2 дахь заалт, 9.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын “зөвшөөрлийн” гэснийг “зөвшөөрөл, мэдэгдлийн” гэж, 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “этгээдийг” гэснийг “этгээд болон мэдэгдлийн жагсаалт, мэдэгдэл хүлээн авах эрх бүхий этгээдийг” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Хуулиар зөвшөөрөлтэйгөөр” гэснийг “Энэ хуульд заасны дагуу зөвшөөрөл, мэдэгдлээр” гэж, 1.5 дугаар зүйлийн гарчгийн “Зөвшөөрөл олгох, сунгах, шинээр бий болгоход” гэснийг “Зөвшөөрөл, мэдэгдлийн харилцаанд” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “зөвшөөрөл олгох, сунгах болон зөвшөөрөлтэй” гэснийг “зөвшөөрөл, мэдэгдэлтэй” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Хуульд” гэснийг “Энэ хуульд” гэж, мөн хэсгийн “аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл” гэснийг “аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой зөвшөөрөл, мэдэгдэл,” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн “үйл ажиллагаанд” гэснийг “, эсхүл мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаанд” гэж, мөн зүйлийн 14 дэх хэсгийн “Зөвшөөрлийг шинээр бий болгоход” гэснийг “Зөвшөөрлийг шинээр бий болгох, зөвшөөрлийн ангилал өөрчлөх, зөвшөөрлөөс хасахад” гэж, мөн зүйлийн 16 дахь хэсгийн “зөвшөөрлийг” гэснийг “зөвшөөрөл, мэдэгдлийг” гэж, мөн зүйлийн 17 дахь хэсгийн “болгохтой” гэснийг “болгох болон мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаатай” гэж,

2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “таван” гэснийг “арван” гэж, мөн хэсгийн “гурван” гэснийг “таван” гэж, Гуравдугаар бүлгийн гарчгийн “ЭТГЭЭД,” гэснийг “ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ,” гэж, 3.2 дугаар зүйлийн гарчгийн “бүрэн эрх” гэснийг “эрх, үүрэг” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “бүрэн эрхийг" гэснийг “эрх, үүргийг" гэж, мөн зүйлийн 1.2 дахь заалтын “эсэхэд” гэснийг “эсэх, мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаанд хуульд заасны дагуу” гэж, мөн зүйлийн 1.3 дахь заалтын “тухайн зөвшөөрлийн” гэснийг “зөвшөөрөл, мэдэгдлийн” гэж, мөн заалтын “эзэмшигчээс” гэснийг “эзэмшигч, мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх этгээдээс” гэж, Дөрөвдүгээр бүлгийн гарчгийн “ЭЗЭМШИГЧИД” гэснийг ЭЗЭМШИГЧ, МЭДЭГДЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧ ЭТГЭЭДЭД” гэж, мөн гарчгийн “ЭЗЭМШИГЧИЙН” гэснийг “ЭЗЭМШИГЧ, МЭДЭГДЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧ ЭТГЭЭДИЙН” гэж,

4.1 дүгээр зүйлийн гарчгийн “эзэмшигчид” гэснийг “эзэмшигч, мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэгч этгээдэд” гэж, 4.2 дугаар зүйлийн гарчгийн “эзэмшигчийн” гэснийг “эзэмшигч, мэдэгдлээр үйл ажиллагаа эрхлэх этгээдийн” гэж, мөн зүйлийн 1.1 дэх заалтын “зөвшөөрөлд” гэснийг “зөвшөөрөл, мэдэгдэлд” гэж, мөн зүйлийн 1.5 дахь заалтын “зөвшөөрөлтэй” гэснийг “зөвшөөрөл, мэдэгдэлтэй” гэж, мөн зүйлийн 2.3 дахь заалтын “зөвшөөрөлд” гэснийг “зөвшөөрөл, мэдэгдэлд” гэж, мөн зүйлийн 2.8 дахь заалтын “зөвшөөрлийн” гэснийг “зөвшөөрөл, мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны” гэж, 4.2 дугаар зүйлийн 2.9 дэх заалтын дугаарыг “2.10” гэж, 5.4 дүгээр зүйлийн гарчгийн “Зөвшөөрлийн баримт бичиг” гэснийг “Баримт бичиг” гэж, 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “1.15” гэснийг “1.16” гэж, мөн хэсгийн “9.11 дэх заалт” гэснийг “9.11, 9.13 дахь заалт” гэж, 6.2 дугаар зүйлийн гарчгийн “Зөвшөөрлийг” гэснийг “Зөвшөөрөл, мэдэгдлийг” гэж

мөн зүйлийн 1.6 дахь заалтын “зөвшөөрлийг авахдаа” гэснийг “Зөвшөөрөл, мэдэгдлийн үйл ажиллагаа эрхлэхдээ” гэж, 6.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дугаарыг “5” гэж, Долдугаар бүлгийн гарчгийн “ЗӨВШӨӨРЛИЙН” гэснийг “ЗӨВШӨӨРӨЛ, МЭДЭГДЛИЙН” гэж, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “мэдээллийг агуулсан зөвшөөрлийн” гэснийг “мэдээлэл, мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны мэдээллийг агуулсан зөвшөөрөл, мэдэгдлийн” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “шийдвэрийг” гэснийг “шийдвэр, мэдэгдлийг” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “шийдвэрийг зөвшөөрлийн” гэснийг “шийдвэр, мэдэгдлийг” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн “зөвшөөрлийг” гэснийг “зөвшөөрөл, мэдэгдлийг” гэж, мөн зүйлийн 6 дахь хэсгийн “шийдвэрийн” гэснийг “шийдвэр, мэдэгдлийн” гэж, Наймдугаар бүлгийн гарчгийн “ЗӨВШӨӨРЛӨӨР” гэснийг “ЗӨВШӨӨРӨЛ, МЭДЭГДЛЭЭР” гэж,

8.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтын “Засгийн газар” гэснийг, мөн зүйлийн 1.18 дахь заалтын “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэснийг, мөн зүйлийн 1.20 дахь заалтын “Удирдан зохицуулах зөвлөл” гэснийг “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж, мөн зүйлийн 1.23 дахь заалтын “Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга” гэснийг “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж, мөн зүйлийн 1.8 дахь заалтын “генетикийн” гэснийг “генетик” гэж, мөн зүйлийн 1.24, 1.25 дахь заалтын “Тухайн сум, дүүргийн Засаг дарга” гэснийг “Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга” гэж, мөн зүйлийн 1.27 дахь заалтын “алба” гэснийг “газар” гэж, мөн зүйлийн 1.28 дахь заалтын “Тухайн сав газрын захиргаа” гэснийг “Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга” гэж, мөн зүйлийн 1.29 дэх заалтын “Тухайн ойн анги, эсхүл тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч” гэснийг “Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга” гэж, мөн зүйлийн 2.22 дахь заалтын “арилжааны тооцооны” гэснийг “клирингийн" гэж, мөн зүйлийн 2.23 дахь заалтын “төлбөрийн" гэснийг ”төлбөр, тооцооны" гэж, мөн зүйлийн 7.2 дахь заалтын “их сургууль, дээд сургууль, коллежийн” гэснийг “дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын” гэж,

7.3 дахь заалтын “олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах” гэснийг “олон улсын хөтөлбөрөөр ерөнхий боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх” гэж, 7.4 дэх заалтын “төрийн өмчийн бус мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх” гэснийг “мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх” гэж, 7.6 дахь заалтын “цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх” гэснийг “сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх” гэж, 7.7 дахь заалтын “ерөнхий боловсролын сургууль байгуулах” гэснийг “ерөнхий боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх” гэж, мөн зүйлийн 8.1, 8.3 дахь заалтын “Засгийн газар” гэснийг “Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж, 8.2 дахь заалтын “Засгийн газар” гэснийг “хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж, мөн зүйлийн 8.20, 8.21, 8.22, 8.23 дахь заалтын “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэснийг “Цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж,

8.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэснийг “Тухай сав газрын захиргаа” гэж, мөн зүйлийн 1.11 дэх заалтын “Тухайн сум, дүүргийн Засаг дарга” гэснийг “Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга” гэж, мөн зүйлийн 2.2 дахь заалтын “салбар” гэснийг “нэгж”, мөн зүйлийн 6.2 дахь заалтын “дээд боловсролын шинэ мэргэжлээр сургалт явуулах” гэснийг “дээд боловсролын шинэ хөтөлбөрөөр сургалт эрхлэх үйл ажиллагаа” гэж, 6.3 дахь заалтын “сургууль байгуулах” гэснийг “ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, техникийн боловсрол болон дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх” гэж, 6.4 дэх заалтын “их сургууль, дээд сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль байгуулах” гэснийг “дээд боловсролын сургалтын байгууллагын харьяа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ерөнхий боловсрол болон сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх” гэж, мөн зүйлийн 10.8 дахь заалтын “зорилгоор галт зэвсэг” гэснийг “болон спортын тэмцээн, сургалтад оролцох зорилгоор Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг” гэж, 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Засгийн газрын Хэрэг эрхлэх газар” гэснийг “эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтын “энэ хуульд өөрчлөлт оруулах” гэснийг “энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” гэж, 9.3 дугаар зүйлийн гарчгийн “Зөвшөөрөл шинээр бий болгох, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг өөрчлөхөд дүгнэлт гаргах” гэснийг “Санал, дүгнэлт гаргах” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл. Зөвшөөрлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсгийн “зөвшөөрлийн” гэснийг, 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “1.15” гэснийг, 8.1 дүгээр зүйлийн 1.16 дахь заалтын “эм” гэснийг, 8.22 дахь заалтын “болон түүнтэй холбогдсон бусад” гэснийг, 9.3 дугаар зүйлийн 2.3 дахь заалтын “зөвшөөрлийн ангилалд үндэслэн” гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.30, 2.13, 2.19, 2.20, 3.6, 3.7, 5.5, 6.1, 6.2, 6.4, 6.6, 6.7, 6.8, 6.9, 6.10, 6.11, 6.12, 7.8, 8.4, 7.1, 7.10, 7.11, 7.12, 8.29, 8.30, 11.6, 11.7, 11.8, 11.9, 11.11, 11.13, 12.4, 12.13, 14.8, 14.9, 14.10, 14.11, 14.12, 14.13, 14.14, 14.15, 14.16, 14.17, 14.18, 14.19, 14.20, 14.21, 14.22 дахь заалт, 8.2 дугаар зүйлийн 1.12, 2.7, 2.39, 2.44, 2.45, 2.46, 2.47, 2.48, 2.49, 2.50, 2.51, 3.2, 6.5, 6.13, 8.1, 8.2, 10.9, 10.10, 11.8 дахь заалт, 9.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна