Х.Ганхуяг: Нийтийн эзэмшлийн талбайд худалдаа үйлчилгээ явуулах бол зайлшгүй зөвшөөрөл авна

Zuv.mn
3 цаг 35 минутын өмнө

УИХ-ын Эдийн асгийн байнгын хороогоор УИХ-ын дарга Н.Учрал нарын гурван гишүүний өргөн барьсан Зөвшөөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан “...Сүүлдээ төр өөрөө Орон сууц, нийтийн аж ахуйн контор ажиллуулдаг боллоо. Энэ ажлыг хувийн хэвшил хангалттай хийж чадна. Тиймээс ус, эрчим хүчтэй холбоотой тусгай зөвшөөрлүүдийг энэ хуулийн хүрээнд авч үзмээр байна. Оруулж өгөөч ээ. Хоёрдугаарт, ТҮЦ энэ хуульд хамаарахгүй биз дээ. Өмнөх хотын дарга чөлөөтэй болголоо гэсэн чинь замбараагаа алдсан. Одоогийн дарга нь тэмцээд явж байгаа” гэж асуув.

Шадар сайд Х.Ганхуяг “Хуулийн 3.15-д “Орон сууцны доторх цэвэр бохир усны шугам хоолойн ашиглалт, засвар үйлчилгээ” гэж зааж өгсөн. Тийм учраас зохицуулалт нь орно гэсэн үг.

ТҮЦ-ний тухайд, “Нийтийн эзэмшлийн газар, талбайн зөвшөөрлийг Нийслэлийн Засаг дарга олгоно” гээд орчихсон байгаа. Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас ТҮЦ байна уу, хоол хүнс байна уу, заавал НЗД-аас зөвшөөрөл авна. Дэлхийн аль ч хотод нийтийн эзэмшлийн талбайд үйлчилгээ эрхлэхийн тулд зөвшөөрөл авдаг. Борлуулалт өндөртэй газар бол бүр дуудлага худалдаагаар өгдөг юм билээ” гэж хариуллаа.

Ж.Алдаржавхлан “Зөвхөн зөвшөөрөл өгдөг, эргээд хяналт тавьдаггүй, иргэдийн гомдлыг ч хүлээж авдаггүй сая хэлсэн хоёр, гурван байгууллагыг яах вэ, энэ хуульдаа оруулах уу л гэж асуугаад байгаа юм” гэж тодруулав.

Х.Ганхуяг сайд “Энэ хуульд зөвшөөрөл олгох асуудлыг тусгасан. Дараагийн процесс нь салбарын бусад хуульд суусан байгаа гэж хэлье. Та Ажлын хэсэгт нь орж ажиллаад явах боломжтой” гэлээ.    



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.45
    1 цагийн өмнө

    Нийтийн эзэмшлийн,явган хүний зам талбайд майхан ,та.цан байрлуулахдаа бараа зарж бгааг цэгцлэх цаг болсон,яг бараан зах шиг бн.ӨДӨРЖИН ЯДАЖ ГАРГАСАН ЗОГСООЛД МАШИНАА ТАВТЧИХААД ХЭРЭЛДЭНД СУУЖ БН.ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД МАШИН ТАВИХ ГАЗАРГҮЙ,АЧУЖЛЖ

    Хариулах
  • 103.57.95.222
    2 цагийн өмнө

    Орон сууцны доод давхарт РС тоглоом нэртэй цахим мөрийтэй тоглоомын газруудыг цэгцэлээч ээ!!! Үр дагавар нь тодорхой шүү.

    Хариулах