“Монголбанк” Жанрайсиг бурхныг 100 сая төгрөгөөр худалдан авч, Эрдэнэсийн санд бүртгэжээ

Zuv.mn
3 цаг 25 минутын өмнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо  “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Өнгөрсөн жил улсын төсвөөс Монголбанкинд Эрдэнэсийн санг нэмэгдүүлэх зориулалтаар хоёр тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэхүү хөрөнгөөр

-Иргэнээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Жанрайсиг бурхныг 100 сая төгрөгөөр,

-2025 оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар 162 ширхэг дээж зоос зэрэг эд зүйлсийг худалдан авч Үндсэн сангийн байгын бус хэсэгт бүртгэсэн талаар Монголыанкны ерөнхийлөгч С.Наранцогт танилцууллаа.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна