Оюутолгойн ХШТХ Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэж байна

Zuv.mn
4 цаг 3 минутын өмнө

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын Тамгын газрын дарга Г.Өлзийсайхан “ХШТХ энэ сарын 19-нд УИХ-д танилцуулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүд мэдэх эрхийг хангах хүсэлт гаргаж, Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж, санал дүгнэлт гаргасан. Санал дүгнэлтийг эс зөвшөөрөх, зөвшөөрөх нь ХШТХ-ны бүрэн эрхийн асуудал” гэв.

Тэрбээр энэ үедээ “УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд ХШТХ тайлангаа УИХ-д танилцуулснаар бүрэн эрх нь дуусгавар болно” гэж дурдсан нь анхаарал татлаа.

Ц.Даваасүрэн гишүүн “Тодорхой асуудлаар нийтийн эрх ашгийг хангах чиглэлээр байгуулагдсан ХШТХ. Хяналт шалгалтын тухай хуулийг хийж байхдаа ХШТХ-ны хараат бус байдлыг хангах талаас нь бодолцсон. Эдийн засгийн байнгын хороо нь ХШТХ-ны тогтоол хэм хэмжээнээс давсан, Үндсэн хуулийн зөрчилтэй юм гарчихвал яах вэ гэдэгт хяналт тавих ёстой болохоос ХШТХ-ны бүрэн эрх дуусгавар болсон гээд, Эдийн засгийн байнгын хороо шилжүүлж аваад өөрчилж болохгүй. Тийм учраас та нар төсөл оруулж ирээд хэлэлцүүлдэг бол буруу болоод явчихна” гэв. 

Гэсэн ч Түр хороо асуудлыг хэлэлцэж эхэллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна