“Түмэнд нээлттэй хязгаарынхан” ХХК-ийн Увс-Улаанбаатар чиглэлд зорчиж явсан автобус Завхан аймгийн Их-Уул сумыг өнгөрч байхад 29 настай жирэмсэн эх өвдөлт өгч, амаржих үйл явц эхэлжээ.
Автобусны жолооч н.Чагнаа, н.Галбадрах нарын жолоодож явсан 44 зорчигчтой тус автобус замын хажуу руу зогсож жолооч болон зорчигч нар хамтран эх барьж авсан байна.
Шөнийн 01.10 цагт 3,2 кг жинтэй охин мэндэлж эх, хүүхдийг Завхан аймгийн Их-Уул сумын эмнэлэгт хүргэсэн байна. Эх хүүхдийн биеийн байдал сайн, эмч нар хяналтдаа авчээ.
Өнгөрсөн оны 10 дугаар сард “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн автобусанд мөн хүүхэд мэндэлж байсан. Яаралтай үед шуурхай арга хэмжээ авсан жолооч болон зорчигч нарт халуун баяр хүргэе. Мөн Авто тээврийн үндэсний төвөөс эсэн мэнд амаржсан охиныг 18 нас хүртэл хүссэн үедээ орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.187
ямар гоё мэдээ вэ баяр хүргэе дандаа муухай мэдээ сонссоор байгаад энэ мэдээ сайхан байлаа
Хариулах