БНХАУ-ын ӨМӨЗО 1.02 сая тонн үхрийн мах бэлтгэжээ

Zuv.mn
3 цаг 5 минутын өмнө

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон 2025 онд 1.02 сая тонн үхрийн мах бэлтгэж, улсдаа тэргүүлэгчийн байр сууриа хадгалжээ. БНХАУ өнгөрсөн онд нийт 8.01 сая тонн үхрийн мах бэлтгэсний 12.7 хувийг Өвөрмонголоос бэлтгэсэн байна. БНХАУ 8.01 сая тонн үхрийн мах бэлтгэсэн нь 2024 оныхоос 2.8 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Харин Өвөрмонголын тухайд, 2020 онд 663,000 тонн үхрийн мах бэлтгэн Шаньдун мужийг гүйцэн улсдаа тэргүүлж байсан бол түүнээс хойш энэ байр сууриа алдалгүй явж ирсэн байна. ӨМӨЗО 2025 онд 8.73 сая толгой үхэртэй байсан бөгөөд мах бэлтгэлээ 126,000 тонноор ахиулсан нь нийт  БНХАУ-ын хэмжээнд гарсан өсөлтийн 57 хувийг эзэлжээ. 

Дашрамд, Монгол Улс 2023 онд хамгийн их буюу 80.4 мянган тонн, 2024 онд 71.1 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортлосны 63 хувь нь ямааны мах байжээ. Нийт экспортын 60 хувь нь БНХАУ руу, 30 хувь нь Иран, Ирак руу гарсан байна. Монгол Улс 2024 онд 5.1 сая толгой үхэр тоолуулсан.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна