Казахстаны парламент Монгол Улстай тэтгэврийн асуудлаар байгуулах хэлэлцээрийг хэлэлцэнэ

Zuv.mn
3 цаг 18 минутын өмнө

Казахстаны парламент ахлын төлөвлөгөөндөө Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг багтаажээ. Ингэснээр хоёр улс иргэдийнхээ төлсөн НДШ-ийг харилцан хүлээн зөвшөөрч, тэтгэвэрт хамрагдах боломжийг нь нээж өгөх ач холбогдолтой уг хэлэлцээрийг ойрын хугацаанд хэлэлцэх боломж бүрдэж байна. 

Гадаад харилцааны яамны мэдээллээр, 2023 оны байдлаар Казахстанд Монгол Улсын 8,036 иргэн оршин сууж байгаагаас 3,115 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллээр Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын 564 иргэн оршин сууж байна. Энэхүү гэрээ соёрхон батлагдсанаар иргэдэд хоёр боломж нээгдэнэ. Нэгдүгээрт 1998 оноос өмнө Казахстан улсад шимтгэл төлж байсан иргэд ажилласан жилээ тооцуулаад Монгол Улсаас өндөр насны тэтгэвэр тогтоолгож авах боломжтой. Хоёрдугаарт Монгол Улсын иргэн 1998 оноос хойш Казахстан улсад шимтгэл төлсөн бол шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврээ Казахстанд улсаас буцааж авах боломж нээгдэнэ. Нөгөө талаас дан ганц Казахстанд буй Монголчуудын асуудал биш. Хоёр улсын иргэд Монгол болон Казахстанд ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэд Казахстанаас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэнэ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.47
    1 цагийн өмнө

    Казакстан мундаг.

    Хариулах