Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ

Zuv.mn
2 цаг 49 минутын өмнө

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, нэрт зохиолч, яруу найрагч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохионо. Их зохиолчийн тэгш ойн жил тохиож буйтай холбогдуулан өчигдөр Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан байна.

Дашдоржийн Нацагдорж 1906 оны 11-р сарын 17-нд тухайн үед Түшээт хан аймгийн Дархан Чин ван хошуу, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг, Гүн-Галуутайд мэндэлсэн.

1921 оноос Цэргийн хэргийн яаманд бичиг хэргийн ажилтан, Армийн Ерөнхий командлагч Д.Сүхбаатарын туслахаар ажиллаж, Цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байжээ.

Хожим нь тэрбээр сэтгүүл зүй, шинжлэх ухаан, соёлын байгууллагуудад амьдрал, үйл хэргээ зориулсан. 1931 оноос Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад 1934 онд тус хүрээлэнгийн түүх, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч болсон. 1937 онд Төв театрт кино зохиолчоор ажиллаж байжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна