Ипотекийн зээлд олон удаа хамрагдсан иргэдийн мэдээллийг ил болгоно

Х.Батсайхан
3 цаг 15 минутын өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд Хангайн бүсэд ажилласан билээ. Энэ үеэр УИХ-ын дарга Н.Учрал ипотекийн зээлийн асуудлыг хөндөж, танил талаа ашиглаж буюу арын хаалгаар олон удаа хамрагдсан иргэдийн мэдээллийг ил болгоно гэж мэдэгдлээ.  

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа журмаар бол иргэн ипотекийн зээлд үндсэн зээлдэгчээр нэг, хамтран зээлдэгчээр нэг удаа л орох боломжтой байдаг. Гэтэл нэг иргэн нөхцөл сайжруулах маягаар олон удаа зээлд хамрагдах явдал байгаа бөгөөд спикерийн хэлснээр бол 6-7 удаа хамрагдсан хүмүүс ч байгаа бололтой.

Ингэж журам зөрчиж зээлд хамрагдаж байгаа иргэд бусдынхаа боломжийг хааж байгаа тул зээлд олон удаа хамрагдсан иргэдийн мэдээллийг ил болгоно, өөрсдөө хараад ичиж байлгүй хэмээн тэрбээр онцолсон юм. 

Хэрвээ дээрх мэдээлэл ил болбол хариуцлагын асуудал мөн яригдана.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.80
    1 цагийн өмнө

    Танил талаа ашигласан юм бишээ.Хахууль аваад л дахин дахин ипотeкид хамруулж өгч бгаа шүү дээ.

    Хариулах
  • 89.147.101.63
    2 цагийн өмнө

    Маш зөв

    Хариулах
  • 89.147.101.63
    2 цагийн өмнө

    Дан ганц мэдээлллийг ил болгоод зогсохгүй, хууль, дүрэм зөрчиж, бусдын боломжийг "хулгайлсан" ззэлдэгч, зээлдүүлэгч нарт хариуцлага хэрэгтэй. 1-ээс дээш удаа зээл авсан бол нэн даруй эргүүлэн төлүүлэх нь зөв гэж бодож байна.

    Хариулах