Говь-Алтай аймгийн хэмжээнд 2025 оны байдлаар хайгуулын болон ашиглалтын 138 тусгай зөвшөөрлийг 86 аж ахуй нэгж эзэмшиж байна. Үүнээс 58 лиценз эзэмшигчтэй 29 нийгмийн хариуцлагын гэрээг байгуулжээ.
Энэ хүрээнд хийгдсэн аудитаар орон нутагтай хамтран ажиллах нийгмийн хариуцлагын гэрээний дагуу хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг иргэд олон нийтээр хэлэлцүүлээгүйгээс иргэдийн санал тусгагдахгүй, үр өгөөж хүртэх боломж хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан байна.
Тодруулбал, орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах 2023 онд байгуулсан 21, 2024 онд байгуулсан 14 нийгмийн хариуцлагын гэрээнд нийт 5.6 тэрбум төгрөгийн 143 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталжээ.
Гэтэл Говь-Алтай аймаг болон сумдын удирдлагууд нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд олгосон хандив, тусламжийг сумын ОНХС, сумын ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн данс болон хувь хүн, хуулийн этгээдийн дансаар дамжуулан зарцуулсан байна. Товчхондоо гэрээ байгуулахгүйгээр 346 сая төгрөг, нийт 2.3 тэрбум төгрөгийн хандив, тусламж дэмжлэгийг авчээ.
Үүнээс нэг тэрбум төгрөгийн 36 арга хэмжээг хэрэгжсэн эсэхийг нотлох боломжгүй хэмээн дүгнэсэн байна.
Мөн 525 сая төгрөгийг баяр наадам, тэмцээн уралдаан, шагнал, иргэдэд дэмжлэг, тусламж, мод тарих урсгал зардлын шинжтэй арга хэмжээнүүдэд зарцуулжээ.
Тухайлбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг Хан Алтай ресурс ХХК-тай 2024 онд байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээнд сумын иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад 19.5 сая төгрөг, сургуулийн орчны аюулгүй байдлыг сайжруулахад 16 сая төгрөг, эмч болон сувилагч нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулахад 8 сая төгрөг, олон нийтийн соёл амралтын хүрээлэн байгуулах төсөлд 300 сая төгрөг нийт 343.5 сая төгрөгийн арга хэмжээ хэрэгжээгүй байна.
Түүнчлэн орон нутгийн аж ахуй нэгж байгууллагаас худалдан авсан бараа, бүтээгдэхүүнийн өртгийг гэрээний хүрээнд дэмжлэг үзүүлснээр тусгаж, тайлагнасан нь илэрчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.96.98
Дарга нар нь ийм өлөн болохоор ард иргэд нь уул уурхайг эсэргүүцээд байгаа юм.
Хариулах