Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана

Х.Есү
3 цаг 17 минутын өмнө

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр-тай уулзаж, 2026–2027 онд цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарт хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр сайд Э.Батшугар мэдээлэл, технологийн салбар нь Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах тэргүүлэх чиглэлүүдийн нэг болохыг онцолж, 2026 оныг “Их өгөгдөл, хиймэл оюуны жил” болгон зарлаж, дижитал шилжилт, инновацын бодлогыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаагаа танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 9-р сарын 26-ны хуралдаанд “Их өгөгдөл, хиймэл оюуны стратеги”-ийг танилцуулсан бөгөөд уг стратегийг дөрвөн тулгуур чиглэлд суурилан хэрэгжүүлэхээр зорьж байна.

Тэрээр Монгол Улс цахим засаглалын индексээр Ази тивд 13-т, далайд гарцгүй орнуудын дунд нэгдүгээрт эрэмбэлэгдэж буйг дурдав. Цаашид Монгол Улс Ази тивийн тэргүүлэх 10 улсын нэг болох зорилт тавьж байгааг онцлов.

Өнөөдөр дэлхийн 89 улс их өгөгдөл, хиймэл оюуны стратегиа баталсан бөгөөд Монгол Улс эдгээр орнуудаас үндэсний онцлог, давуу талаараа ялгарч өрсөлдөх шаардлагатайг сайд Э.Батшугар  онцлон  тэмдэглэлээ. Тухайлбал, уул уурхай болон байгаль орчны салбарт суурилсан хиймэл оюуны шийдлийг хөгжүүлж, тулгамдсан асуудлыг технологийн аргаар шийдвэрлэх нь манай улсын ялгарах боломж болохыг тодотгов.

Төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй, өгөгдөлд суурилсан хэлбэрт шилжүүлэх зорилгоор “Цахимаар нэн тэргүүнд” зарчмыг төрийн бүх шатанд хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогын зөвлөмж нь төрийн үйлчилгээний философийг бүхэлд нь өөрчлөх томоохон шинэчлэл гэдгийг сайд Э.Батшугар онцоллоо.

Монгол Улсыг 2025–2030 онд хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөнд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг цахимжуулах зорилт тусгагдсан. Энэ хүрээнд төрийн үйлчилгээний нэгдсэн тоон мэдээллийг анх удаа гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний 74 хувь нь цахимжжээ.

Төрийн үйлчилгээг үе шаттай цахимжуулж байгаа ч иргэдийн цахим ур чадвар хангалтгүйгээс зарим үйлчилгээ цаасаар үргэлжилсээр байгаа тул бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх ажлыг “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын хүрээнд шат дараатай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 5-р аян”-ыг амжилттай зохион байгуулсан бол энэ жил “6-р аян”-ыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн тухай, Сансарын тухай, Өгөгдлийн тухай, Хиймэл оюуны тухай, Цахим худалдааны тухай, Гарааны бизнесийг дэмжих тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулахаар ажиллаж байгааг сайд Э.Батшугар мэдээллээ.

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувийг бүрдүүлж буйг онцлон, тус салбарын бодлогыг эрэмбэлэн хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэх, төрийн их өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар үр өгөөжийг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Мөн үндэсний хэмжээний GPU кластер төв байгуулах, монгол хэлний хиймэл оюуны загварыг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэлтгэх, төрийн албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж, хам



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна