Монголын хөрөнгийн биржийн захирал асан, эдийн засагч Д.Анграир гаднын банк орж ирсэн тохиолдолд манай банк санхүүгийн салбарт ямар нөлөөлөл үзүүлэхийг дараах байдлаар таамаглажээ.
- Хадгаламж сүртэй татахгүй бх. Хадгаламж эзэмшигч нарыг татах гж цаг хугацаа их шаардана
- Төв оффисоосоо 10-20 тэрбум ам. доллар оруулж ирнэ. Тэнд мөнгө нь бэлэн байгаа
- Монголбанктай своп хэлцэл хийж валютын эрсдлээ түгжинэ.
- Эхний ээлжинд жижиг дунд хэмжээний зээлдэгч нартай зууралдахгүй байх
- Шууд Монголын том компаниудын зээлийг шилжүүлж авах байх. Өмнөх зээлийн хүүгээс нь 1-2% бага байна. Том компаниуд шуурна.
- Том найдвартай зээлдэгчээ алдсан банкууд одоо л зээл өгөхийн тулд зээлдэгчийн хойноос нь хөөцөлддөг болно.
- Бусад банкныхаа сайн зээлдэгчдийг бас л зээлийн хүүг нь 1-2% бууруулах замаар шилжүүлж авна. Зээлдэгч нар мэдээж дуртай байна.
Тэрбээр "Дээрх үйл явц 3-5 жил үргэлжлэхэд өрсөлдөөний зарчмаар Монголд зээлийн хүү буурна. 3-5 жилд лав л одоогийн байгаагаас 6-8% буусан байна. Тэгэхэд л болоо. Бид Америк, Япон шиг жилийн 3-4% хүүтэй зээл гэж даврахгүй ээ. Ядаж л жилийн 10-12% хүүтэй байдаг орчныг хүсээд байгаа юм" гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
45.134.212.247
Энэ мундаг залууг Сангийн Сайд болгох юмсан, даанч хүмүүс жаахан луйварчин болчихсон гээд гадуур яриад байх юм.
Хариулах