Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Нийслэлтэй холбоотой хоёр шийдвэр гарсан билээ.
Эхнийх нь, “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг дотоодын зах зээлд 2026 онд багтаан гаргах эрхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт олгосон. Хоёр дахь нь, газар олгох эрхийг аймаг, сум, нийслэл, дүүргийн засаг дарга нарт шилжүүлэв.
Эхний шийдвэрийг харахад, Засгийн газар, Нийслэлийн ойлголцол өндөр түвшинд байгаа мэт харагдана. Гэтэл хоёр дахь шийдвэрийг харахад, Нийслэлд явж байгаа ажлуудыг гацаах өмнөх дүр зурганд аваачих хорлонтой үр дагавар авчрах магадлалтай шийдвэр байх бөгөөд энэ хоёрыг нэг дор гаргаснаараа “Янаглан хорлох” гэдэгтэй ижил зүйл болсон байна.
Нийслэлд өрнөсөн бүтээн байгуулалтууд дүүрэг, хорооны даргын зөвшөөрлөөр олгосон газруудыг чөлөөлөх асуудлаас болж олон жилээр гацаж байсан түүхтэй бөгөөд цаашид асуудал цэгцэртэл энэ эрхийг Нийслэл өөртөө авч, төлөвлөлт хийгээгүй газруудад газар олгохыг хориглосон байсан юм. Түгжрэлтэй холбоотой зарим хуулиуд хугацаатай гарсан бөгөөд тэр болтол үнэхээр их ажлыг амжуулах бодит хэрэгцээ шаардлага Нийслэлд, нийслэлчүүдэд байна.
Нийслэлчүүдэд газрын хэрэгцээ бий, үгүйсгэхгүй. Гэхдээ хурдтай явж байгаа ажлуудын эрчим саарахгүй байх эрх ашиг нь түүнээсээ давах байх. "Стратегийн орд эзэмшигчидтэй өгөөжийн 60 хувь дээр тохирлоо" гэж "Алаагүй баавгайн арьс" шидэж өгснийхөө араас явуулж байгаа энэ өмнөхөө үгүйсгэх, гацаах, зогсоох ажлаа Нийслэлээс л хол байлгаасай.
Улс төр талаас нь харвал, газартай холбоотой шийдвэрийн цаана дүүргийн Засаг дарга нарт эрх мэдлээр бэлэг барьж, хариуд нь ямар нэг ашигтай үйлдэл шийдвэр гаргуулах сонирхол өнөөдрийн шийдвэрээс их хурц үнэртлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.122
Зандан толгой их муу байх шиг байнаа???
Хариулах