СБД "Хөдөлгөөн оффис"-оор иргэдэд гэрээр үзүүлэх боломжтой 72 нэр төрлийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна

Zuv.mn
2 цаг 37 минутын өмнө

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2017 оноос эхлэн төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, газар дээр нь хүргэх зорилгоор “Хөдөлгөөнт оффис”-ыг санаачлан хэрэгжүүлж байгаа. 

Энэхүү “Хөдөлгөөн оффис”-оор дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, нэгжүүдээс иргэдэд гэрээр үзүүлэх боломжтой 72 нэр төрлийн үйлчилгээг гурав дахь өдрөө хүргэн ажиллаж байна.

 Тодруулбал, улсын бүртгэлийн хамтран өмчлөгч болон эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах, өвлөх эрхийн гэрчилгээ гаргах, нотариат түрээс гэрээ байгуулах, хөдөлмөр эрхлэлтийн зөвлөгөө, мэдээлэл, асаргаа, халамжийн тэтгэмж шилжүүлэх, сунгах, нийгмийн даатгалын ажилласан жилийн шүүлт хийх, тэтгэвэр тогтоолгох зэрэг үйлчилгээ юм. 

1-20 дугаар хорооноос ирүүлсэн иргэдийн хүсэлтийн дагуу “Хөдөлгөөн оффис”-ийн үйлчилгээнд өндөр настан, тусгай хэрэгцээт иргэд, жирэмсэн болон хөхүүл, бага насны хүүхдээ асарч буй эх гэсэн нийт 40 гаруй иргэн хамрагдаад байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна