Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2026.02.11) Москва хотын Хүндэтгэлийн дэнж дээрх “Ялалтын цэцэрлэгт хүрээлэн”-д Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэг болгон барьсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө.
Хүндэтгэлийн арга хэмжээнд ОХУ-ын батлан хамгаалах, онцгой байдал, хилийн цэрэг, цагдаагийн сургуульд суралцдаг монгол сонсогчдын төлөөлөл оролцлоо.
Энэхүү хөшөө нь Аугаа их Эх орны дайны хүнд бэрх жилүүдэд Монголын ард түмний чин сэтгэлийн илэрхийлэл болгож Зөвлөлтийн ард түмэн болон Улаан армид илгээсэн дулаан хувцас, хоол хүнс, агт морьд, Монголын ард түмний хөрөнгөөр бүтээсэн “Хувьсгалт Монгол” танкны цуваа болон “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг хандивласныг бэлгэддэг.
Хөшөөний шавыг Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн босгон дээр 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр иргэн Г.Ганбаярын санаачилгаар тавьж, хөшөөг уран барималч А.Очирболд, архитекторч А.К.Тихонов, В.В.Перфильев нарын зураг төслийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 5-ны өдөр Ялалтын баярын өмнө “Ялалтын цэцэрлэгт хүрээлэн”-д байрлуулсан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.225
Учралаа хурдхан буцаад эх орондоо ирээд дээ Наад оросууд чинь чамайг оросоос урваж Монгол руу дүрвэсэн буриадын үр сад гээд баривчилж хорьж магад боллоо шүү
Хариулах