БНСУ-д очсон иргэд хил дээрээс буцаж байгаа талаар мэдээлэл гарч иргэд олон нийтийн зүгээс энэ үйл явдал удаа дараа давтагдаж байгаа бөгөөд ЭСЯ үүн дээр анхраарч ажиллах ёстой гэдгийг хэлж буй.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа.
Тэрбээр "Тухайн улсынхаа визийг авна гэдэг нь хилээр баталгаатай нэвтэрнэ гэсэн үг биш. Манай улсын хилээс ч гэсэн гадны иргэд асуудалтай бол буцдаг.
БНСУ-ын хил дээрээс буцаж байгаа иргэдийн тоогоор манай улс 13-т байгаа. Гадны улсад зорчиж байгаа бол тухайн улсын хууль журмыг дагах ёстой. Хил дээрээс буцаж байгаа иргэдийн өөрсдийнх нь буруу байдаг. Бичиг баримтаа буруу бүрдүүлсэн, зорилго тодорхойгүй, очоод буух буудлынхаа хаягийг мэдэхгүй зэрэг асуудлуудаас болж буцдаг. БНСУ-ын хил дээр очоод Монголдоо байгаа юм шиг хэрүүл хийгээд байж болохгүй.
Мөн манай улсын иргэд БНСУ-д очоод санаа зовмоор хэргүүдэд холбогдож, зодоон хийж, хууль зөрчдөг. Хууль бусаар оршин суудаг иргэн их байгаа улсын иргэдэд хилээр нэвтрэх шалгалт хатуу байдаг. ЭСЯ болон ГХЯ тухайн улсын дотоод асуудалд оролцож, шууд хилээр нэвтрүүл гэж хэлж болдоггүй.
Хил дээр очоод шууд шорон шиг хорьдоггүй. Нисэх онгоцны буудал дээрээ дэлгүүр хэсэж, хоол идэх нээлттэй байдаг.
Хоср улсын хоорондын хэлэлцээрээр уян хатан байлгах талаас анхаарч ажилладаг" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна