Анхааруулах тэмдгийг анзааралгүй Хөвсгөл нуурт живэх шахжээ

Zuv.mn
2 цаг 29 минутын өмнө

Хөвсгөл нуурт хар хил татаж автомашинаар зоричиход хүндрэлтэй болсон талаар холбогдох албаныхан мэдээлсээр байгаа билээ. Тэгвэл Хөвсгөл аймгийн Цагаанннуур сумаас Мөрөн хот руу зорчиж явсан УАЗ фургон маркийн автомашинтай иргэд тусгайлан байршуулсан анхааруулам тэмдгийг үл анзаарах хар хил рүү орсон хэрэг уржигдар гарчээ.

Энэ талаарх дуудлага хоёрдугаар сарын 11-ний 22.00 цагийн орчимд Онцгой байдлын байгууллагад ирж, Аймгийн Онцгой байдлын албаны аврагчид газар дээр нь ажиллан машиныг эрсдэлтэй байдлаас татаж гаргасан байна. Машинд зорчиж явсан дөрвөн хүнийг Хатгал тосгоны эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь дунд зэрэг байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна