ОХУ Дархан хотод суух Консулаар А.Огановыг томилжээ

Zuv.mn
3 цаг 45 минутын өмнө

ОХУ-ын Гадаад харилцааны яам Дархан хотод суух Ерөнхий Консулаар Артем Огановыг томилжээ. А.Оганов нь Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг 1999 онд олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн, англи, монгол хэлтэй. 1999 оноос дипломат албанд ажиллаж эхэлсэн бөгөөд ГХЯ болон гадаад улсуудад үүрэг гүйцэтгэж байжээ.

Тухайлбал, 2020-2023 онд Казахстаны Алма Ата дахь Консулын газарт зөвлөх, 2023-2026 онд ГХЯ-ны Азийг хариуцсан Нэгдүгээр Департментад салбарын даргаар ажилласан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна