Таванбогд группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан дахин зодооны хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл зодуулсан хүүгийн аав өөрийн сошиал хуудаснаа ийнхүү бичжээ.
"Хүүхдүүдээ хамгаалаарай. Миний хүү 2026-02-14 нд Таванбогдын Баатарсайханы хүү Амарсайханы өдөөн турхирсан бүлэг залууст зодуулсан нь үнэн.
Шударга хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг бол надтай холбогдож мэдээлэл аваарай.
Хүлээцтэй хараад байсан чинь хохироод өнгөрөх янзтай шүү" гэжээ.
Б.Амарсайхан нь өнгөрсөн оны долоодугаар сард Канте шөнийн цэнгээний газарт зодоон үүсгэж бусдад хохирол учруулсан хэрэгт холбогдож байсан. Шүүхээс түүний танхайн хэргийг хэрэгсэхгүй болгож, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт нь Монгол Улсын хилээр гарахыг хориглох ял шийтгэл оногдуулсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.212
Худлаа мэдээ сэвээд л байхын тэ
Хариулах172.59.96.43
Монгол Улсын шүүх энэ залууд мангар их урам хайрласан да.. баяны хүүхэд болохоор.. одоо тэгээд балбуулаад байхаас да хүмүүс минь..!!!
Хариулах