Ч.Лодойсамбуу: Манай намын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргасан

Х.Есү
3 цаг 49 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

-Эрчим хүчний сайдад хариуцлага тооцож, огцруулах ёстой гэж үзэж байна уу? 

-2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газар Ерөнхий сайдад онцгой эрх өгсөн. Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг өөрөө шийд. Өөрөө сайдаа томил, өөрөө асуудлаа үүр гэсэн байхгүй юу. Тиймээс асуудлыг Ерөнхий сайдтай л ярина. 

Г.Занданшатар ажлаа хийхгүй байна. Нэг ток шоугаар ороод байна лээ. Түүнийг нь үзэх зурагт нь тоггүй байна шүү дээ. Бид Ерөнхий сайдтай асуудал ярина. Манай намын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах бүлгийн шийдвэр гаргаад бичиг нь намын дарга дээр байгаа. 

Айл юм бол эхлээд дулаахан байх хэрэгтэй. Хоол хүнстэй аюулгүй байх хэрэгтэй. Гал алдчихаад яаж айл байх юм. Бид Б.Чойжилсүрэн хүү чулуу шидээд өнгөрөх асуудал биш л дээ. Ерөнхий сайдтай л асуудлаа ярина гэсэн үг. 

-Зарим УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал яригдаж, иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Асуудлыг харахаар эмэгтэй гишүүд буруутай ч юм шиг, эсвэл жагсаалт нь буруутай ч юм шиг болоод байгаа юм. Иргэд их хурлын гишүүдийг тусдаа хүмүүс гэж үзээд, тийм хүмүүстэй өөр аргаар үзнэ гэхээр л өөрсдөө дабл стандартаа хөөргөөд байгаагийн нэг хэлбэр л дээ. 

Үндсэндээ шүүх цагдаад нь өгөх л хэрэгтэй. Цагдаа мэдүүлэх авах эрхтэй, гишүүд мэдүүлэх өгөх үүрэгтэй. Халдашгүй байх эрхтэй гэдэг нь цагдаад очиж байцаалт өгч болохгүй гэсэн ямар ч хамгаалалт байхгүй шүү дээ. 

Ёс суртахууныг хуульчлах боломжгүй л дээ. Иргэд өөрсдөө УИХ-ын гишүүний сонголтынхоо хариуцлагыг үүрэх хэрэгтэй. Тэр хүмүүс анхнаасаа л тийм байсан. Тийм хүнийг л сонгосон. 

Төр тоглоом биш. Бид эргүүлэн татна гэж ярихаасаа өмнө сонголтоо зөв хийдэг байх хэрэгтэй. 

Иргэд төрийг муу муухайн үлгэр болгож харж байна шүү дээ. Өнгөрсөнд болсон бүх үйл явдлууд дээр итгэл нь алдраад бухимдал нь төрөөд байхгүй юу. Гэхдээ эцсийн дүнд тэр нь хэсэг бүлэг эрх барисан хүмүүстэй холбоотой болохоос Монголын төр тэр чигтээ буруутсан зүйл байхгүй. 

-Хаврын чуулган хэр улстөржсөн байхаар байна вэ? 

-Одоо бүх л цаг үеийн улс төр халуун байх нь ойлгомжтой. Бид улстөржхөө болье гэхээр зүгээр хараад сууж чадахгүй байна л даа. Бидний засаатах гээд явуулсан. Юу ч хийхгүй болохоор огцор гэхээс өөр яах юм бэ. 

Энэ айл иймэрхүү анзааны хүнийг Ерөнхий сайд гэж нэрлээд байлгаад байвал хэцүү л юм байна" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.90
    12 минутын өмнө

    Энэ гөлөг хэзээ ч нохой болохгүй

    Хариулах