Г.Очирбат: Чадваргүй байгаа сайд нараа солих хэрэгтэй

Х.Есү
3 цаг 21 минутын өмнө

УИХ-ын гишүүн Г.Очирбатаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Эрчим хүчний сайд нь салбарынхаа талаар мэргэшсэн байх ёстой. Ийм том хэмжээний алдаа гаргана гэдэг байж болохгүй зүйл л дээ. Иргэдийг нэг удаа аргалаад өнгөрөнөө гэвэл тийм зүйл байхгүй. 

Ирэх жил өвөл болдгоороо болно. Асуудал үүсдгээрээ үүснэ. Тиймээс чадваргүй байгаа сайд нараа солих нь зүй ёсны хэрэг гэж харж байгаа. Б.Чойжилсүрэн сайдад цаг хугацаа, эрх мэдэл нь байсан ч ажлаа хийсэнгүй. Ерөнхий сайд ард түмнээ бодох уу, Ардын намын олигархиудаа авч үлдэх үү гэдгийг харах үлдлээ. 

УИХ-ын гишүүд өөрсдөө ёс зүйтэй байж иргэддээ манлайлал үзүүлэх хэрэгтэй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна