Ж.Бат-Эрдэнэ: Жагсаалтын гишүүдийг нам сонгосон учраас хариуцлагыг нам шийддэг болох нь зүйтэй

Т.Отгонсувд
2 цаг 54 минутын өмнө

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнээс УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал болон жагсаалтын гишүүдийн хариуцлагын асуудлаар тодрууллаа. 

Ж.Бат-Эрдэнэ "Ёс зүйн асуудлыг анхаарах нь зүйтэй. Олон нийтийн сүлжээнд гарсан М.Нарантуяа-Нара гишүүнтэй холбоотой асуудлыг Ёс зүйн дэд хороо анхаарах ёстой. 

Холимог тогтолцоо, 126 гишүүнтэй болсон нь бидний хувьд шинэ зүйл. Залуу гишүүд болон жагсаалтаар орж ирсэн гишүүд рүүгээ дайраад байх шиг байна. Энэ бол зөв. Жагсаалтын гишүүд бол тойрогт анхаарахгүй, улс орны том асуудлуудад анхаарлаа хандуулж ажиллах ёстой намын бодлогоор орж ирсэн хүмүүс. Цааш цаашдаа намуудын жагсаалтад улам мэргэжлийн, өндөр шалгууртай хүмүүс орж ирэх ёстой. Бид бол одоо зөв зам дээрээ явж байгаа. Гэхдээ нам тухайн гишүүдийг оруулж ирж байгаа учраас тодорхой хариуцлага тооцох асуудлыг нам нь шийддэг болох нь зүйтэй" гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна