УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн ёс зүйн асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй.
Уг асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэнгээс тодрууллаа.
Б.Хэрлэн "Яг одоогийн байдлаар Ёс зүйн дэд хороонд гомдол ирээгүй байна. Гомдол ирээгүй тохиолдолд уг асуудлыг хэлэлцэх боломжгүй. Хэдийгээр гомдол ирээгүй ч гэсэн үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулаад олон түмнээсээ уучлалт гуйвал Ёс зүйн дэд хороогоор орохгүй байх дүрмийн зохицуулалт байдаг. Одоо М.Нарантуяа-Нара уужирч байгаа болов уу, уур бухимдал нь гарч байгаа болов уу, өөрийнхөө хэлсэн бүдүүлэг үг хэллэгээ засаж залруулж, олон нийтээс уучлалт гуйх болов уу гэж бодож байна.
УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд "Тухайн гишүүн хэвлэлийн бага хурал хийж, албан ёсоор уучлалт гуйвал, ёс зүйн хурлаар орохгүй" гэж заасан байдаг.
Төрийн түшээ хүн өөрийн энэ үйлдлээ ухамсарлаж, ухаарах болов уу гэж найдаж байна. Бид М.Нарантуяа-Нара гишүүнтэй холбогдох гэж залгаж, мессеж бичсэн. Одоогоор холбогдож чадаагүй байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна