Мобиком Корпораци “Шилдэг харилцаа холбооны компани”-аар шалгарлаа

Х.Есү
4 цаг 34 минутын өмнө

"Asian Telecom Awards" нь 2003 оноос хойш "Telecom Asia" сэтгүүлээс жил бүр зохион байгуулж буй, Ази Номхон далайн бүс нутгийн харилцаа холбооны операторууд болон технологи, инновацын манлайлагчдыг тодруулдаг нэр хүндтэй олон улсын шагнал гардуулах хөтөлбөр юм.

Энэ жилийн шагнал гардуулах ёслолоор Мобиком Корпораци “Шилдэг харилцаа холбооны компани”-аар шалгарч, Монголын харилцаа холбооны салбарын өрсөлдөх чадварыг тэд олон улсын түвшинд баталлаа

Мобиком Корпораци нь 3.5 сая хүн амтай Монгол Улсад 1.8 сая гаруй гар утасны хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж буй үндэсний хэмжээний оператор юм. Тус компани мобайл болон суурин интернэт, байгууллагын ICT шийдэл, финтек болон дижитал үйлчилгээний цогц шийдлийг улс орон даяар хэрэглэгчид болон байгууллагуудад хүргэж байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд тус корпораци нь Телеком компаниас Технологийн компани болох шилжилтээ эрчимжүүлж, дараагийн үеийн сүлжээний хөгжил, дижитал платформуудын өргөтгөл, хиймэл оюуныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд онцгой анхаарч ажиллажээ. Энэхүү стратегийн шинэчлэл нь үндэсний дижитал хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн боломжийг тэлэхэд бодит хувь нэмэр оруулж, компанийг инновац болон тогтвортой хөгжлийн чиглэлээр салбартаа жишиг тогтоогчдын нэг болгож байна. 

2025 онд 5G NSA сүлжээг нэвтрүүлж, Улаанбаатар хот, 21 аймгийн төв болон 12 сумыг хамарснаар Мобиком улсдаа хамгийн өргөн хамрах хүрээтэй, өндөр хурдны сүлжээг бүрдүүлсэнд тооцогдож байна. Мөн VOO контент платформ, Sonsy финтек үйлчилгээ, Mobilife дижитал даатгал зэрэг хэрэглэгчийн амьдралын хэв маягт нийцсэн дижитал экосистемийг хөгжүүлэхэд анхаарч, хиймэл оюунд суурилсан автоматжуулалтаар хэрэглэгчийн туршлагыг сайжруулах чиглэлд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлжээ.

Үүнээс гадна НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг стратегийн бодлогодоо тусган хэрэгжүүлж, 37,000 сурагчийг дижитал боловсролоор хангах, санхүүгийн хүртээмжийг улс даяар тэлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх замаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зэрэг бодит үр дүнг бий болгож байна.

Монголын харилцаа холбооны ууган компани 30 жилийн ойн босгон дээрээ эх орноо төлөөлөн “Шилдэг харилцаа холбооны компани” шагналыг хүртсэн нь салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан томоохон үйл явдал боллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна