М.Мандхай: Эмэгтэйчүүдээ битгий адал

Т.Отгонсувд
2 цаг 57 минутын өмнө

УИХ-ын зарим гишүүдийн ёс зүйн алдаанаас үүдэж эмэгтэй гишүүдийн квот болон жагсаалтын гишүүдийн хариуцлагын асуудал ч хөндөгдөж буй юм. 

Тэгвэл МАН-ын жагсаалтын УИХ-ын гишүүн М.Мандхай үүнд байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Эмэгтэйчүүдээ битгий адал. Нэг жигүүрээр нисдэг шувуу байдаггүйтэй адил эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хамтын оролцоогүйгээр Монгол Улс хөгжих боломжгүй. Тиймээс жендер, квотын тухай яриа бол эрх мэдлийн тухай маргаан биш. Харин Монгол Улсын хөгжлийн стратегийн тухай яриа юм. Энэ асуудлаар би цаашид ч зоригтой дуугарна. 

Бидний сүслэн шүтдэг алтан соёмбонд арга билгийн хос загас эргэлдэж байдаг. Энэ нь ухаарах, санах, сэрэх, өсөн нэмэгдэхийн бэлгэдэл болоод зогсохгүй цаашлаад шинэчлэл, хувьсал, зогсолтгүй эргэх амьдралын хүрдийг бидэнд сануулж байдаг.

Энэ ойлголт нь давамгайлах тухай биш, харин харилцан нөхөх, тэнцвэржих тухай сургаал юм" гэжээ. 






Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.191.194
    1 цагийн өмнө

    хаах сунацан тархитай хүүхэн байна. шувуу нэг жигүүрээр нисэхгүйшд...маш ухаантай үг байна

    Хариулах