ГИХГ: Найман улсын 95 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа

Х.Есү
2 цаг 56 минутын өмнө

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны нэгдүгээр сард найман улсын 95 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ. 

Монгол Улсын хил дээрээс буцаагдсан иргэдийг улсаар нь авч үзвэл, БНХАУ-ын 74, БНСУ-ын зургаа, Узбекистан дөрөв, Непал дөрөв, ОХУ-ын хоёр, Филиппин хоёр, Киргиз хоёр, Азербайжан нэг иргэн байна.

Эдгээр иргэд нь ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр хил дээрээс буцаагджээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна