Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэг төрийн ордонд үргэлжилж байна.
Бид Түмэн шувуут ХХК-ийн захирал Г.Эрхэмбаяраас зарим зүйлсийн талаар тодрууллаа.
Тэрбээр, "Зөвшөөрлийн тухай асуудал ярьж байгаа нь цаг үеэ олсон маш чухал асуудал байна. Зөвшөөрөл гэдэг бол нэг ёсондоо хүний эрүүл аюулгүй хүнс хэрэглэхийн төлөө хүн аюулгүй эрүүл орчинд амьдрахын төлөө, эрх чөлөөгөө хамгаалуулахын төлөө заавал байх ёстой зүйл.
Харин энэ зөвшөөрөл нь олгогдохдоо, хяналт тавигдахдаа ил тод шалгуур үзүүлэлт нь тодорхой байх ёстой. Хүний оролцоо байхгүй шуурхай шалгуур нь тодорхой л явмаар байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна