Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачиллаа

Х.Есү
2026/02/27

Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль санаачилсан талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр: 

УИХ-ын гишүүд хулгай авлига албан тушаалын хэрэгт холбогдож ёс зүйн ноцтой зөрчил гаргадаг ч их хурлын гишүүний дархан эрхийн цаана нуугдаж байна. Тиймээс эгүүлэн татах тухай хуулийн нэн яаралтай горимоор өргөн барина. 

Тус хуулийн төсөлд дараах үндэслэлийг тусгалаа. 

1.Ёс зүй зөрчил гаргасан гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлнэ. 

2.Өргөсөн тангаргаас няцаж зөрчил гаргасан гишүүнийг ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж цэцийн шийдвэрээр эгүүлэн татна.

3. Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол эгүүлэн татна. 

4. Жагсаалтаар нэр дэвшсэн гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга А.Бямбажаргал: 

Төрд зүтгэж байгаа хэн бүр төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс зүй, ёс суртахуунтай байх ёстой гэдэг үг байдаг. Ерөнхийлөгч санаачилсан энэхүү хуулийн төслийн хүрээнд гурван үндсэн гол асуудлыг хөндөж тавьж байгаа. 

Хамгийн гол зорилго нь ардчилсан парламентын засаглалаа бэхжүүлэх, төгөлдөржүүлэх, бататгах үндсэн утга агуулгыг энэ хуулийн төсөл бүхэлдээ агуулж байгаа юм. 

Ард түмний саналыг Алтан гургалдай шиг дуулж авчхаад адаг сүүлд нь "Яах гэж намайг сонгосон юм бэ" гэж амыг нь асуулгах ёс зүйн асуудлыг бид хүлээн зөвшөөрч болохгүй. 

Ёс зүйн асуудал бол улс орны хувьд хамгийн чухал асуудал. Ёс зүй мөхсөн газар хулгай хаданд гарч, хууль уланд ордог гэдэг үг бий" гэлээ. 




Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.124
    Өчигдөр

    Маш зөв санаачлага Хүрэлсүх ээ дэмжиж байна

    Хариулах
  • 202.55.188.124
    Өчигдөр

    Mash zuv sanaachlaga baina demjij baina

    Хариулах
  • 66.181.161.115
    Өчигдөр

    Маш зөв

    Хариулах
  • 66.181.161.115
    Өчигдөр

    Зөв шүү

    Хариулах
  • 122.201.31.199
    Өчигдөр

    Зөв шүү

    Хариулах
  • 122.201.31.199
    Өчигдөр

    Зөв шүү

    Хариулах
  • 122.201.31.199
    Өчигдөр

    Зөв шүү

    Хариулах
  • 202.55.188.36
    Өчигдөр

    Маш зөв

    Хариулах
  • 202.55.188.36
    Өчигдөр

    Зөв шүү

    Хариулах
  • 202.126.91.148
    Өчигдөр

    Үр дүнтэй хэрэгжвэл маш их хэрэгтэй

    Хариулах
  • 202.126.91.148
    Өчигдөр

    үр дүнтэй хэрэгжвэл маш их үр дүнтэй

    Хариулах
  • 202.126.91.148
    Өчигдөр

    33.үр дүнтэй хэрэгжвэл маш их үр өгөөжтөй

    Хариулах
  • 202.126.88.135
    Өчигдөр

    Хариуцлага, сахилга батыг сайжруулах

    Хариулах
  • 202.72.243.34
    2026/02/27

    зөв шүү

    Хариулах
  • 202.72.243.34
    2026/02/27

    Зөв шүү дэмжиж байна

    Хариулах
  • 103.229.122.73
    2026/02/27

    Иргэдийнхээ шаардаж байгаа "хуулийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй байх" зарчмыг соргог мэдэрч цаг үеэ олсон маш чухал хуулийг санаачилсан ерөнхийлөгч Танд ард иргэд талархаж байна.

    Хариулах
  • 66.181.186.74
    2026/02/27

    Зөв. Одоо Шүүгч прокурор нарыг нарыг эргүүлэн татах хариуцлага тооцох шалгах хууль санначлаачээ

    Хариулах
  • 103.229.122.73
    2026/02/27

    Зөв шүү. Дэмжиж байна.

    Хариулах