МАН-ын шинээр бүрэлдсэн Бага хурлын II хуралдаан эхэллээ. Хурлыг нээж МАН-ын дарга Н.Учрал үг хэлж байна.
Тэрбээр МАН-ын Их хурлаас даргаар сонгогдсоныгоо их хариуцлага гэж хүлээж авснаа илэрхийлж, улс төрийн нам бол амьд организм, алдсан ч алдаагаа засаж чаддаг байх ёстой гээд энэ удаагийн хурал бол Ардын нам ардынхаа сэтгэлд эргэн ирэх чиг шугамыг тодорхойлох хурал байх болно гэж тодорхойллоо.
Улмаар иргэдэдээ итгэж, төрийн чөдөр тушааг үгүй болгох замаар өвгөд дээдсээс эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн үлдээсэн тусгаар тогтнолоо эдийн засгаар дархлан гагнах “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” бодлогоо боловсруулснаа танилцуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна