Л.Оюун-Эрдэнийг биш, хууль, шүүх, Төрийн өндөрлөгүүдийг "матсан" Т.Аюурсайханы ил захидал

Zuv.mn
3 цаг 42 минутын өмнө

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан шоронгоос суллагдаж гармагцаа "Би буруугүй. Л.Оюун-Эрдэнэ нар эрх мэдлээ ашиглан намайг гүтгэж, нүүрсний хэрэгт хилсээр ялласан" гэж мэдэгдлээ. Тэрбээр анхан шатны шүүхээс Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу Давж заалдах шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасах, 2 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн. Энэ бол үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг зүйл анги бөгөөд их хэмжээгээр хөрөнгөжиж, түүнийгээ тайлбарлаж чадаагүй хүнд өгдөг ял. Нийтийн албан тушаал хашихыг хасах гэдэг бол төрийн албан тушаалтанд өгдөг шийтгэл. Тэрбээр шүүх хурлын үеэр манай аав маркийн цуглуулгатай, түүнийг нь зарж баяжсан гэж мэдүүлсэн байдаг. Өмгөөлөгч нь бас маркийг л онцолж, зарж ухдалдаалсан баримтыг дэлгэсэн ч тэр нь хуримтлуулсан хөрөнгөнийх нь хажууд задгай мөнгө байсан юм. Гэтэл шоронгоос гараад бичсэн захидалдаа 2005 оноос үйлдвэрлэл эрхэлсэн, олон үл бизнесмэн байсан мэтээр бичсэн байх юм. 

Т.Аюурсайхан энэ мэдэгдлээрээ Л.Оюун--Эрдэнийг харлуулах гэсэн бололтой. Гэтэл үнэндээ хуулийн байгууллага, шүүх засаглал, одоо төрийн эрх мэдлийг барьж байгаа хүмүүсийг харлуулчихлаа. Тэрбээр Монголын хууль шүүхийн байгууллагыг чадамжгүй, хар цагааныг ялгах чадамжгүй  гэж хэллээ. Хамгийн ноцтой нь, эрх мэдэлтэй хүмүүс тэднийг захирч хүн хэлмэгдүүлэх орон зай бий гэсэн ойлголтыг олон нийтэд өгөв. Тодруулбал, Т.Аюурсайхан далд утгаараа Ерөнхий сайд Г.Занданшатар ч юм уу, У.Хүрэлсүх, Н.Учрал ч байдаг юм уу, эрх мэдэлтэй хүн одоо хууль шүүхийнхнийг удирдаж, заавар чиглэл өгөн хилс хэрэг тулган яллаж чадна гэж хэллээ.

Түүний ил захидал нэг иймэрхүү ойлголтыг олон нийтэд өгсөн бол бодит баримтууд өөрийг хэлдэг. Жишээ нь, тэрбээр Эрүүгийн хуулийн 22.10.2-аар "Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасах, 2 жил 6 сар хорих" ял шийтгүүлсэн. Гэтэл энэ зүйл ангид нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасах тухай заасан бөгөөд 5 жил гэсэн ойлголт байхгүй. Тодруулбал, "Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан. 

Тэгэхээр, шүүх Т.Аюурсайханыг хилсдүүлээгүй, харин ч толгойг нь илж, улс төрд эргэж орж ирэх боломжийг нь гаргаж өгсөн гэсэн үг. Гэтэл эргэж ноцжээ. Тиймээс нэр хүндэд нь халдсан Т.Аюулсайханы талаар ШЕЗ холбогдох байгууллагууд мэдэгдэл хийх ёстой болов уу. 

Нөгөө талаас, Шүүх засаглал Т.Аюурсайханд тун ч энэрэнгүй хандсан. Хэрвээ Т.Аюурсайханы бичсэнчлэн, эрх мэдэлтнүүд шүүхэд нөлөөлөх боломж байдаг бол хилсдүүлсэн биш, харин ялыг нь хөнгөлсөн гэдэг дээр л асуудал яригдах нь дээр дурдсан баримтуудаас тодорхой байна. Хэн тэгсэн байх вэ гэдэгт Л.Оюун--Эрдэнэ л лав тохирохгүй нь Т.Аюурсайханы шоронгоос гарч ирээд бичсэн захидлаас нь тодорхой. Тэгэхээр хэн Т.Аюурсайханд улс төрд эргэж орж ирэх, нийтийн албанд томилогдох боломж олгоно, тэр хүн эсвэл хэсэг бүлэг хүмүүс л Т.Аюурсайханы ялыг зөөллөхөд нөлөөлсөн болж таарах нь ойлгомжтой юм. Т.Аюурсайхан тайлбарлаж чадаагүй хөрөнгийнхөө эх үүсвэр, нууж хаасан хамсаатнууд нь хэн байсан нь ч тодрох биз.   

  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна