Бизнесийн зээлийн хэмжээ нэмэгдэж, хугацаа уртаслаа

Х.Есү
3 цаг 15 минутын өмнө

ХААН Банк Монгол орны өнцөг булан бүрд буй баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдэдээ зориулан бүх төрлийн бизнесийн зээлийн нөхцөлөө сайжрууллаа. 

Жишээлбэл, хөрөнгө оруулалтын зээлийн урьдчилгаа төлбөр 30% байсныг 20% болгон бууруулж, хугацаа нь 108 сар хүртэлх болон уртасгаснаас гадна бизнес дэмжих онлайн зээл, ПОС-ын орлого барьцаалсан зээлийн хэмжээ 100 сая хүртэлх төгрөг болж нэмэгдлээ.

Бизнес эрхлэгч та бүхэн 6-р сарын 15-нийг дуустал Улаанбаатар хот болон орон нутгийн ХААН Банкны бүх салбар нэгжүүд, ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих “Бизнес төв”-үүдээр дамжуулан сайжруулсан нөхцөл бүхий бизнесийн зээлээ шуурхай шийдүүлэн авах боломжтой.

Шинээр бизнес эхлүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, технологийн шинэчлэл хийх, эрчим хүчний хэмнэлттэй барилга барих зэрэг бизнесээ өргөжүүлэн, ашиг орлого нэмэгдүүлэхэд тань ХААН Банкны бизнесийн зээл танд үргэлж нээлттэй байх болно.

Та дараах бизнесийн зээлүүдээс өөрийн бизнест тохирохыг сонгоорой.

  1. Хөрөнгө оруулалтын зээл

  2. Эргэлтийн хөрөнгийн зээл

  3. Бизнесийн ногоон зээл

  4. Хөдөө аж ахуйн кластерийг дэмжих зээл

  5. Эмэгтэй бизнес эрхлэгчдийн цахим шилжилтийг дэмжих бизнесийн зээл

  6. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бизнесийн зээл

  7. Факторинг үйлчилгээ

Бусад зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.  

                                                     Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна