Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 21 улсад суух Элчин сайдын нэрийг өнгөрсөн 2025 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр /2025.12.15/ УИХ-д өргөн барьж, улмаар намрын чуулганы төгсгөлд хэлэлцэн томилсон билээ.
Тухайлбал, Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн холбооны улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг санал болгож, томилсон байдаг.
Тэгвэл ийнхүү Элчин сайдаар томилогдсон ч хараахан тус улсад очиж, жуух бичгээ өргөн бариагүй байгаа Г.Тэнгэр нь Сар шинийн баярын өмнөхөн эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ.
Г.Тэнгэр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр А.Шижирмаагийнхаа биед халдаж, танхайрсан байна. Уг хэргийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа аж.
Улмаар ёс зүйн зөрчил гаргаж, гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт нэр холбогдсон түүнийг Элчин сайдаар тохоон томилох зарлиг гаргахаас Ерөнхийлөгч татгалзсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.98
Хүн гадна харагдаж байгаа дүр төрхөөсөө үнэхээр гэдгийг олон хүний жишээнээс мэдэрч бна даа. Тэнгэр гэх сайхан нэртэй ч алдар нэрээ сайн аваад явчихаж чадахгүй өөдгүй хүн гэдгийг нь нэгэн цагт мэдэрсэн мэднэ…
Хариулах