"Жагсаалтаар сонгогдсон гишүүнийг нам нь эгүүлж татах" хуулийн төсөлд олон нийтийн санал авахаар УИХ-д хүргүүлжээ

Zuv.mn
3 цаг 8 минутын өмнө

ИЗНН-ын дарга Б.Батбаатар “Жагсаалтын гишүүдийг нам нь эгүүлэн татдаг байх” хуулийн төслийг боловсруулж байгаа талаараа мэдэгдэл хийж байсан. Тэрбээр хуулийн төслөө ирэх Хаврын чуулганаар УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ гэсэн байдаг.

Тэрбээр энэхүү хуулийн төсөлдөө олон нийтийн санал авахаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд албан бичиг хүргүүлжээ. Хуулийн гол зорилго нь намынхаа бодлогын эсрэг ажилласан жагсаалтын гишүүдийг эгүүлэн татах юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна