Канад улсад болж буй "PDAC 2026" уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын чуулганы хүрээнд болсон "Олон улсын уул уурхайн сайд нарын чуулга уулзалт"-нд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням оролцож, үг хэлжээ.
Тэрээр, Монгол Улсын Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, өнөөгийн байдал болон хууль эрх зүйн хүрээнд хийхээр төлөвлөж буй өөрчлөлт шинэчлэлийн талаар танилцуулав. Хуралдаанд Австрали, Канад, Франц, Шинэ зеланд, Саудын Араб, Нигер, Бельги болон бусад орнуудын төлөөлөгчид оролцсон байна.
Төлөөлөгчид ашигт малтмалын ирээдүйн стратеги сэдвийн хүрээнд өөр өөрийн улсын Засгийн газраас баримталж буй бодлого, чухал ашигт малтмалын тогтвортой, найдвартай ханган нийлүүлэлт, түүхий эдийн хамаарал, байгаль орчин, нийгэм эдийн засгийн нөлөө, бүс нутгийн хамтын ажиллагаа болон төр, хувийн хэвшлийн оролцоо, геологийн судалгаа, өнөөгийн байдлын талаар санал солилцжээ.
Эх сурвалж: АҮЭБЯ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна