Монгол улсын Их хурлын гишүүн, УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны дарга М.Мандхай, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулсан МонҮМЭХ- ны гишүүн, малын эмч нарын уулзалтаас гарсан санал, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд салбарын удирдлагуудтай уулзлаа.
Тэрээр ЗГХА, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Ерөнхий малын эмч Б.Батсүх болон Монголын үндэсний Мал эмнэлгийн холбоо-ны ерөнхийлөгч Б.Ганзориг нартай уулзан:
• Мал эмнэлгийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах
• Гоц халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийг эрчимжүүлэх
• Хувийн хэвшил–төрийн түншлэлийг бэхжүүлэх
• Малын эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх
чиглэлээр үүрэг, чиглэл өгч, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Салбарын тогтвортой хөгжил, малын эрүүл мэндийн баталгааг хангах нь хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлтийн чухал үндэс болохыг талууд онцлон тэмдэглэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна