З.Баяндаваа: АН сонгуулийн насанд хүрсэн хоёр сая гаруй иргэдийн мэдээллийг өөрийн вэбсайтдаа байршуулсан

Х.Есү
2 цаг 21 минутын өмнө

Хуульч, өмгөөлөгч З.Баяндаваа Ардчилсан намыг хувь хүний мэдээллийг хууль бусаар олж авсан асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргалаа. 

Тэрбээр, "Сүүлийн жилүүдэд хүний хувийн нууцтай холбоотой, мэдээллийг аюулгүй байдалтай холбоотой асуудлууд хурцаар яригдаж байна. 

Ардчилсан намын гишүүддээ зориулсан цахим платформыг хөгжүүлэх явцдаа An.mn болон аппликейшнээр дамжуулаад сонгуулийн насанд хүрсэн хоёр сая гаруй иргэдийн мэдээллийг өөрийн вэбсайтдаа байршуулсан. Дурын этгээд хэн нэгний регистрийн дугаарыг эсвэл өөрийг регистрийн дугаарыг хийхэд хүний хувийн мэдээлэл гарч ирэх байдлаар оруулж болохгүй. 

Энэ дээр хоёр асуудао яригдана. Нэгдүгээрт хүний хувийн мэдээллийг нээлттэй байдлаар оруулсан уу үгүй юу, хоёрдугаарт тухайн мэдээллийг улс төрийн нам нь хэрхэн олж авсан талаар яригдана. 

Олж авсан мэдээллийнхээ нууцыг цааш задруулахгүй, олшруулахгүй байх нь улс төрийн хүчинд хадгалагддаг. Гэтэл энэ үүргээ зөрчсөн харагдаж байна. АН-ынхан өөрсдөө хүний эмзэг мэдээлэл задруулаагүй гэж мэдэгдсэн. Эмзэг мэдээлэл дотор хүйсийн чиг баримжаа, үндэс угсаа гарал гэх мэт мэдээллүүд ордог. Хүний хувийн мэдээлэл дотор эмзэг мэдээллүүдийг багтаагаад нэмэх нь овог нэр, оршин суугаа хаяг гэх мэтчилэн мэдээллүүд ордог. 

АН регистр бүхий хоёр сая гаруй иргэдийн мэдээллийг хаанаас авсан бэ гэх асуудлыг шалгах ёстой. Тиймээс хүний эрхийн үндэсний комисс, цагдаагийн газар, цахим яам гэх мэт газруудад гомдол гаргаж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна