Х.Нямбаатар: Э.Бат-Амгалан чаддаг юм бол хурлаа хуралдуулаад МАН-ын хорооны даргаа ав л даа

Х.Есү
2 цаг 14 минутын өмнө

Хотын дарга Х.Нямбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Би нэгдүгээрт Шинжиан Шинфа гэж компанийг дээрэмдэх ажил хийгээгүй. Хоёрдугаарт би Зэс-Эрдэнийн хувь гэдэг компаниас 60 тэрбум төгрөг хулгайлах ажлыг хийгээгүй. Хохирогчид нь өөрсдөө энэ асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан байна лээ. 

Зэс-Эрдэнийн хувь дээр намайг оролцоотой гэдэг зүйлийг Э.Бат-Амгалангийн хэвлэлийн алба, БЗД-ийн хороодын Засаг дарга нарын пост гарч ирэхээр нь би өөрийн сошиал хуудсаараа үүнийгээ боль гээд ганцхан удаагийн жиргээ хийсэн. 

Хулгай хийсэн хүн өөрөө л гэлбэлздэг биз дээ. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг учраас л тийм зүйл ярьж байгаа байх. Надад янз бүрийн зүйл хийгээд явж байх цаг зав ч байдаггүй, хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидэх зав алга. 

Э.Бат-Амгалан чаддаг юм бол хурлаа хуралдуулаад МАН-ын хорооны даргаа ав л даа. Дарга нарын үүд сахиад анкетаа бариад гүйгээд байх хэрэггүй шүү дээ. Дарга болох хоёр л үндсэн арга байгаа шүү дээ. Нэг бол хурлаа хийгээд өрсөлдөөд, хурлаа зарлуулаад явах ёстой шүү дээ. Болохгүй бол намайг хууль зөрчсөн хулгай хийсэн гээд хууль хяналтын байгууллашгаараа хүчирхийлж авч болно шүү дээ. 

Заавлал энд тэнд гоншигоноод явалгүй энэ хоёр аргынхаа нэгийг л сонгох хэрэгтэй шүү дээ. 

Гандангийн дэнжийг бүхэлд нь ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн болгоно. Гандан гандангаараа үлдэнэ" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна