Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас тэмдэглэлээр гарсан шийдвэрийг ГБХНХЯ-ийн сайд Т.Аубакир танилцууллаа.
Тэрбээр “Манай яамнаас энэ жилийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгосноо энэ сарын 2-ны өдөр зарласан. Энэ хүрээнд хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ, төсөл хөтөлбөрөө бид өмнө нь бэлэн болгоод байсан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын санаачилгаар “Өрхийн хөтөлбөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас гаргах үндэсний снаачилга” өрнүүлэх талаар сая Засгийн газрын хуралдаанаас тэмдэглэлээр шийдвэр гарлаа.
2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар манай улсад 15 ба түүнээс дээш 2.5 сая хүн байгаагийн 1.5 сая нь ажиллах хүч, 886.5 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байдаг. Нийт ажиллагсдын тоо 1.4 сая байгаа бол хангагдаагүй хэрэгцээ буюу ажлын байраар хангагдаагүй ажиллах хүч 115.3 мянга байна. Эдгээр 115.3 мянган хүнээ бид хэрхэн хөдөлмөр эрхлүүлэх вэ гэдгээ тодорхойлсон.
Өнгөрсөн хугацаанд манай яам Азийн хөгжлийн банктай нийлээд иргэдийг бие дааж амьдрахад нь туслах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлагатай. Энэ жил 5000 өрх дээр хэрэгжүүлэхээр бэлдэж байгаа. Тэгвэл Ерөнхий сайдын санаачилга үүн дээр нэмээд аймаг, сумын Засаг дарга нарыг үүрэгжүүлж татан оролцуулъя гэдэг дээр шийдвэр гаргалаа. Аймаг, сумын Засаг дарга нарт иргэдээ ажлын байраар хангах үүрэг өгч, сайн биелүүлснийг нь үнэлэх, биелүүлээгүйд нь хариуцлага тооцох механизмыг ажиллуулж эхлэхээр боллоо” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
119.234.26.217
Ах, дүү хамаатан садан, найз нөхдөө л ажилтай болгодог хүмүүс дээ
Хариулах