Эрчим хүчний сайдын энэ сарын 2-ны өдрийн 42 дугаар тушаалаар Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсгэвэрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмыг шинэчлэн баталжээ. Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн энэ талаар мэдээлэл хийлээ.
Шинэ журамд 20 кВт болон түүнээс доош хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг түгээх сүлжээнд холбоход нийт зөвшөөрөл авахад шаардагдах хугацаа ажлын 11-28 хоногоос хэтрэхгүй байхаар заасан байна. Тодруулбал, УИХ-ын дарга Н.Учралын "Чөлөөлье" бодлогын хүрээнд зөвшөөрөл авах үйл явцыг дөрвөн үе шаттай, иргэн 11, ААН 28 хоногоос хэтрэхгүй зөвшөөрлөө авах боломж бүрдүүлсэн байна.

Өмнөх журамд техникийн нөхцөл шаарддаг, баримт бичгийн бүрдүүлэлт ихтэй учир 3-6 сарын хугацаа шаарддаг байжээ. Ингэснээр, иргэд нар, салхины үүсгүүрийг сүлжээнд холбох үйл явц хөнгөвчлөгдөж байгаа аж.
Мөн айл, өрх, ААН ялгаагүй, сүлжээнд нийлүүлсэн 1 КВт эрчим хүчний тарифг энгийн үед 285 төгрөг, оргил ачааллын үед /17.00-21.00/ 300 төгрөг байхаар тогтоож, өмнө нь жилд нэг удаа тооцож олгодог байсан бол сар, сард нь олгохоор болжээ.

Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг болно гэж үзэж байгаа юм байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна