Б.Батбаатар: Би сануулга өгдөг хүн биш, зааж зөвлөлддөг л хүн

Х.Есү
2 цаг 19 минутын өмнө

Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, "Хаврын чуулган эхлэхэд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эсэх асуудал хэлэлцэгдэнэ гэж бүрэн дүүрэн итгэж хүлээж байна. 

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара гишүүн бид нар энэ хуулийг хамт өргөн барих гэж байсан. Одоо ч мөн адил хамт өргөн барина. Ерөнхийлөгч санаачлан гаргаж ирсэн учраас зарим нэг давхардсан заалт зэргийг хасна. 

Үүсээд байгаа асуудлаар М.Нарантуяа-Нара гишүүнтэй ярилцсан. Би намын даргын хувьд сануулга өгдөг хүн биш. Уулзаж ярилцан, зааж зөвлөдөг л хүн" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна