​ ТАНИЛЦ: Шинээр боловсруулагдсан Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн онцлог заалтууд

Zuv.mn
2 цаг 27 минутын өмнө

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас шинээр боловсруулсан Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулжээ.  Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын хавсралт “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т монгол хүн, монгол гэр бүлийн хөгжил, амьдралын ахуй нөхцлийг сайжруулах талаар тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэхээр боловсруулагдсан уг хуулийн төслөөс онцлогийг та бүхэндээ хүргэж байна.   

Зргаан бүлэг, 32 зүйл бүхий "Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай" анхдагч хууль хэрэгжсэнээр гэр бүлийн гишүүдийн нийгмийн баталгааг хангах, ажил болон амьдралын тэнцвэрийг дэмжих чиглэлд томоохон эерэг өөрчлөлтүүд гарах хүлээлттэй байгаа юм.

Гэр бүлийг дэмжих үндсэн зарчим (5 дугаар зүйл)

  • Үндэсний өв соёл, уламжлал, гэр бүлийн үнэт зүйлийг хүндэтгэх.
  • Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх иргэний журамт үүргийг төрөөс дэмжих.
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, ялгаварлан гадуурхахгүй байх.
  • Анх удаа ипотекийн зээл авч буй залуу гэр бүл болон 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд Үндэсний баялгийн сангийн дэмжлэгийг тэргүүн ээлжинд үзүүлнэ.
  • Хуримтлалын нэрийн дансны үлдэгдэл орон сууцны төлбөрийн 5 хувьд хүрсэн бол урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргана.
  • Олон хүүхэдтэй, ахмад настантай эсвэл хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд түрээсийн орон сууцанд хамруулна.

Орон сууцны дэмжлэг (7 дугаар зүйл)

  • Анх удаа ипотекийн зээл авч буй залуу гэр бүл болон 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд Үндэсний баялгийн сангийн дэмжлэгийг тэргүүн ээлжинд үзүүлнэ.
  • Хуримтлалын нэрийн дансны үлдэгдэл орон сууцны төлбөрийн 5 хувьд хүрсэн бол урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргана.
  • Олон хүүхэдтэй, ахмад настантай эсвэл хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд түрээсийн орон сууцанд хамруулна.

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт (8 дугаар зүйл)

  • 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэрлэгчдийн аль нэгний, эсвэл 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогыг татвараас бүрэн чөлөөлнө.
  • 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл орон сууцаа томруулах зорилгоор хуучин байраа борлуулбал төлсөн татварыг нь нэг удаа буцаан олгоно.
  • Гэр хороололд байгальд ээлтэй эко жорлон барихад зарцуулсан 3 сая төгрөг хүртэлх зардлыг татвараас хөнгөлнө.

Ажил, амьдралын тэнцвэрийг хангах (9 дүгээр зүйл)

  • Сургуулийн өмнөх болон бага боловсролын хүүхэдтэй ажилтны ажлын цагийг цалинг нь хасахгүйгээр 2 хүртэлх цагаар богиносгож болно.
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй гишүүн асарч буй ажилтан жилд 3 сар хүртэлх хугацаанд долоо хоногийн 1 өдөр гэрээсээ ажиллах боломж бүрдэнэ.
  • Өвлийн амралтын үеэр ээлжийн амралтаа авсан сургуулийн насны хүүхэдтэй ажилтанд нэмэлт 2 хоногийн амралт олгоно.

Гэр бүлийн боловсрол болон эрүүл мэнд (10, 11 дүгээр зүйл)

  • Гэрлэлтийн хариуцлага, хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн төсөв, санхүүгийн чиглэлээр төрөөс системтэй сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулна.
  • Гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц нэвтрүүлж, урьдчилгаа сэргийлэх эрт илрүүлэгт гэр бүлээр нь хамруулна.
  • Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай болон архи, дэлгэцийн хамааралтай гишүүнтэй гэр бүлд төрөөс сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг тусгайлан үзүүлнэ.

Энэхүү хуулийн төсөл нь гэр бүлийг зөвхөн нийгмийн нэгж гэж харахаас илүүтэйгээр тэдний эдийн засаг, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжил, ажлын байрны таатай нөхцөлийг төрөөс бодлогоор дэмжих цогц зохицуулалт болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна