​ Ч.Сайханбилэгийн хэлсэн нэг үнэн

Zuv.mn
2 цаг 34 минутын өмнө

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг NTV телевизийн “Лхагвын тойм” ярилцлагын нэвтрүүлэгт оржээ. Тэрбээр ийнхүү ил гарч ирснийг олон нийт “АН-д өрнөж буй 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд хилийн чанадаас оролцож байгаа хэлбэр” гэх мэтээр өөр, өөрсдийнхөөрөө харж, тайлбарлаж байна. Тэрбээр яриандаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зүгээс заналхийлсэн гэх агуулгыг олон дахин давтсан учир дээрх тайлбар гарч ирсэн байхыг үгүйсгэхгүй. Гол нь Ч.Сайханбилэг яг одоо монголчуудын санааг зовоож байгаа асуудал, эрх баригчдын байж байгаа царайд хамаатай байж мэдэх нэг үнэнийг оноод хэлчихэв.  

Ч.Сайханбилэг бол “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг Дубайд зурсан, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын ААН-д авах ажиллагааг УИХ-д мэдэгдэлгүйгээр зөвшөөрсөн гэсэн хор гол үндэслэлээр буруутгагддаг. УИХ-ын тогтоол буюу үүрэг чиглэлийн дагуу танхимын зарчмаар асуудал шийддэг гэдэг утгаараа Дубайн гэрээг байгуулсныг нь буруутгахад үнэндээ хэцүү. Үнэндээ Монгол Улс, монголчууд бүгд “Рио Тинто”-гийн хавханд орчихсон байсан. Харин “Эрдэнэт”-ийг УИХ-д танилцуулаагүй гэдэг бол гарцаагүй хууль зөрчсөн үйлдэл байсан ч одоо энэ асуудал шийдэгдчихсэн. Өөрөөр хэлбэл, түүний хувьд Монголдоо ирэхэд том асуудал байхгүй.

Гэсэн ч ирэхгүй гэжээ. Шалтгаанаа “Баривчлагдах, амь насаа алдах эрсдэл хэвээр байгаа” гэв.

Сэтгүүлч “Яагаад таныг хэлмэгдүүлнэ, бүр амь насанд заналхийлнэ гэж. Х.Баттулга та нар чинь нэг нам шүү дээ. Нам ижил үзэл бодол, үнэт зүйлтэй” гэхэд “Хонгил, шударга шүүхийн асуудал бол намын асуудал биш байхгүй юу. Энэ “Махны машин”-ы аль талд нь гарах вэ гэдэг л асуудлын гол утга нь болчихдог. “Махны машин”-ы талд байгаа хүмүүс нь болоод байдаг, эсрэг талд байгаа хүмүүс нь бүгдээрээ хэрчүүлдэг. Ингэхээр чинь нөгөө шударга ёс, хууль дээдлэх ёс алдагдчихаж байгаа юм. Ардчилал, нийгмийн гол багана болох шударга ёс алдагдчихсан үед ийм зүйл гардаг. Нийтээрээ засаж байж л ард нь гарна” гэж хариулсан юм. 

Эдүгээ эрх баригч МАН-д өрнөж буй талцал, тэмцэл, тэмцэлээ явуулж буй арга хэлбэр, шиглаж буй хэрэгсэл нь буруу жишиг тогтоож, нийгэмд шударга ёс алдагдах, шударга ёсонд итгэх итгэлийг бөхөөх  гол шалтгаан, эх сурвалж нь болж байгаа нь үнэн юм.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.15.114
    39 минутын өмнө

    2009 онд Оюутолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэж батлаагүй мөртлөө Дубайн гэрээг УИХ-аар хэлэлцэж батлуулсангүй гээд байгаа юм уу? Где логика? Оюутолгойн гэрээ бол талуудын баримталж байгаа үндсэн гэрээ. Дубайн гэрээ нь үндсэн гэрээний хүрээнд төслийн далд уурхайн санхүүжилтийг бүрдүүлэх эрхийг нөгөө талд нээж өгсөн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн гэрээ/ төлөвлөгөө/ гэж ойлгосон. Зөв үү? Тэгвэл логикийн хувьд Дубайн гэрээ нь төслийг гацаанаас гаргах, үргэлжлүүлэх шийдвэр буюу Монгол талаас өгсөн добро юм биш үү? Нэгэнт нөгөө талаа та нар манай өмнөөс 34%-ийн санхүүжилтийг олж хөрөнгө оруулалт хийгээрэй гээд.. өчнөөн олон юмыг үндсэн гэрээгээрээ тохичихсон юм бол Сайханбилэгийг буруутгах ямар шалтгаан байгаа юм? УИХ-аас гэрээ байгуулах эрхийг ЗГ-т тогтоолоор өгчихсөн ш дээ угаасаа. Тэгээд ОТ гэрээ анх зурагдсан. Төсөл зогсох нь ашигтай байсан юм уу? Үргэлжлэх нь ашигтай байсан юм уу? Бодож тунгааж байгаа хүн байна уу? Зүгээр л Дубай, 49%-иар СБ-ийг намнах технологи удаан үргэлжиллээ шдээ.ккк. Эх орондоо 1 чгэсэн хэрэгтэй юм хийчихсэн хүн эх орныхоо дайсан болоод гадаадад дүрвээд гарчихсан. Маниус нь өнөөх дайснуудынхаа оромжин дотор тархиа угаалгаад, дарлуулаад суугаад байгаа юм шиг санагдахгүй байна уу ард түмээн? Айнн??

    Хариулах