​"Бүргэдийн баяр 2026" ирэх амралтын өдрүүдэд болно

Zuv.mn
3 цаг 3 минутын өмнө

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Бүргэдийн баяр 2026" арга хэмжээ ирэх амралтын өдрүүдийн 11:00-18:00 цагийн хооронд "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт болно. 

Арга хэмжээний үеэр уламжлалт тэмцээн уралдаан, толоом наадгай, үзүүлбэрүүд, тухайлбал, бүргэдчдийн ур чадварын тэмцээн, морин дээрээс бүргэд дуудуулах үзүүлбэр,
үндэсний хувцас, гар урлалын танилцуулга, соёлын тоглолт зэрэг олон төрлийн арга хэмжээ болох
аж. 

Мөн дотоод, гадаадын жуулчдад зориулсан соёлын танин мэдэхүйн үйл ажиллагаа багтжээ.
Түүнчлэн аялал жуулчлалын салбарынхан “Бүргэдийн баяр”-ыг Монголын өвлийн аялал жуулчлалын
онцлох арга хэмжээнүүдийн нэг үйл ажиллагаа гэж үздэг бөгөөд нүүдэлчдийн биет бус өвийг
дэлхийд сурталчлах ач холбогдолтой хэмээн онцолж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна