Орон суцны м2-ын дундаж үнэ Сүхбаатар дүүрэгт 6.1 сая төгрөгт хүрчээ

Zuv.mn
2 цаг 50 минутын өмнө

Нийслэлд орон сууцны үнэ тогтмол өссөөр мкв-ын үнэ дунджаар таван саяын босгыг давжээ. Дүүргүүдээр авч үзвэл Сүхбаатар дүүрэгт 1 м2 орон сууцны дундаж үнэ 6.1 сая төгрөг болж, мөн л дээд үзүүлэлтдээ хүрсэн байна. 

Өнгөрсөн жилтэй харьцуулахад өсөлтийн хурдацаараа Баянзүрх дүүрэг 18 хувийн өсөлт гаргаж тэргүүлсэн бол Сонгинохайрхан дүүрэгт үнийн хөдөлгөөн харьцангуй тогтвортой буюу сүүлийн нэг жилд 0.7 хувиар өссөн байна. 

Хуучин орон сууцны үнэ мөн өсөж, Нийслэлийн хэмжээнд 2026 оны нэгдүгээр сарын байдлаар  хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.900,000 төгрөг болжээ. 

Түрээсийн хувьд,  нэг өрөө орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнэ 1.300,000, хоёр өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.87 сая, гурван өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 3 сая төгрөг байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. 

Орон сууцны дундаж үнэ /М2/

Сүхбаатар дүүрэг 6,100,000 

Хан-Уул дүүрэг 5 сая төгрөг

Чингэлтэй дүүрэгт 4.8 сая төгрөг

Баянзүрх дүүрэгт 4.7 сая,

Баянгол дүүрэгт 4.5 сая

Сонгинохайрхан дүүрэг 3.470.000 төгрөг



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна