Тун удахгүй болох “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” болон “Монгол цэргийн өдөр”-ийг угтан Голомт банкнаас “Happy March” кредит картын урамшууллаар харилцагчдадаа бэлэг барьж байна.
Голомт банкны кредит карт эзэмшигч та 2026.03.05-2026.03.18-ныг дуустал сонгогдсон худалдаа, үйлчилгээний байгууллагаас зээлийн эрхтэй кредит картаараа худалдан авалт хийгээд 30%-ийн буцаан олголтыг авах боломжтой. Ингэхдээ заавал Голомт банкны ПОС дээр картаа уншуулахаас гадна төлбөр төлөхөөсөө өмнө SocialPay аппликэйшнийг ашиглан “Хөтөлбөрт элсэх” үйлдлийг хийсэн байх шаардлагатай.
Харин та хараахан Голомт банкнаас кредит карт захиалж амжаагүй бол заавал салбар дээр очихгүйгээр гар утсаараа Виртуал кредит картыг идэвхжүүлэн ашиглах боломжтой. Голомт банк Виртуал кредит картыг Amex болон UnionPay гэсэн брэндийн сонголттойгоор танд санал болгож байна. Та өөрийн хэрэглээнд тохирсон картыг “SocialPay аппликэйшн-Хэтэвч” цэсээр идэвхжүүлэх юм.
Харилцагч та хайртай, дотнын хүнээ баярлуулахдаа Голомт банкны кредит картаараа гүйлгээ хийгээд урамшуулалдаа амжиж хамрагдаарай.
Бяцхан санамж:
Нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 200,000₮ байна.
Loyalty.golomtbank.com эсвэл SocialPay аппликэйшнээр “Хөтөлбөрт элсэх” үйлдлийг хийнэ.
Голомт банкнаас гаргадаг бүх төрлийн кредит картын нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.
Урамшууллын талаар мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлах боломжтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна