Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний манлайлагч нар дунд цор ганц харц ард гаралтай нэгэн байсан нь Да лам Цэрэнчимэд.
Тэрээр Богдын лүндэнгээс өгсүүлээд Оросын хаанд өргөн барих бичиг, Сандо амбаныг Монголын нутгаас хөөн гаргах зарлиг бичгийг хүртэл өөрийн гараар сийрүүлсэн их бичгийн хүн төдийгүй Богд гэгээнтнийг Монголын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний төлөө үзэл санаатай болгох оюун санааны нөлөөлөлөгч нь байсан.

Тиймийн учир Да лам Цэрэнчимэдгүй түүхэн кино гэж үгүй билээ. Түүний дүрийг царай төрхийн хувьд, үйл хөдлөл, характерийн хувьд хамгийн сайн дөхөж байна хэмээн найруулагч О.Бат-Өлзий “Цөвүүн цаг” кинондоо МУСТА жүжигчин Н.Батнасанг тоглуулж, түүний дүр нэгэнтээ Да лам Цэрэнчимэдээр үзэгчдийн сэтгэлд бууж, нүдэнд дасал болсны сацуу жүжигчний уран чадвар нь түүний дүрийг дахин өөр хүн тэгж төгс бүтээх боломгүй болсон тул найруулагч Б.Тамир ч бас “Тусгаар Тогтнол” бошиг сахигч түүхэн уран сайхын киноны Да лам Гомбын Цэрэнчимэдийн дүрд МУСТА жүжигчин Нэргүй Батнасанг тоглуулжээ.
Мөн “Цөвүүн цаг” киноны Богд хааны дүрийг Гандантэгчлин хийдийн Гэвш С.Түвдэнцэрэн бүтээсэн байдаг. Тэрбээр хэдийгээр мэргэжлийн жүжигчин биш ч Богд гэгээнтний намба төрхийг маш сайн илэрхийлж чадаж буй тул “Тусгаар тогтнол” кинонд ч бас Богд гэгээнтний дүрээр дахин заларч байна.
Цөвүүн цагаас Тусгаар тогтнол хүртэл хэрхэн замнасныг тун удахгүй хүлээн авч үзээрэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна