С.Шаарийбуу: Би “уучлаарай” гэдэг ганцхан үгний төлөө 21 жил Малайз улстай шүүхдсэн

Х.Есү
2 цаг 43 минутын өмнө

С.Шаарийбуугийн охин Ш.Алтантуяаг 2007 онд Малайзад онц хэрцгийгээр хөнөөсөн. Тус хэрэгтэй холбоотой асуудал өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байгаа юм. 

Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулж ажиллахаар болжээ. С.Шаарийбуу хэвлэлд ийнхүү мэдээлэл өгчээ. 

Тэрбээр, "Би Монголын төрдөө бараг л анх удаа хандаж байгаа. Сайхан хүлээж авдаг юм байна. Асуудлыг минь маш шуурхай шийдэж өглөө. 20 жил Малайзын Засгийн газар миний эсрэг өргөдөл гаргаж, надтай давж заалдсан. 

Нэг иргэнтэй бүхэл бүтэн Улс, хууль шүүхийн байгууллага, төр нь оролцоод гомдол гаргаад, шүүхдээд явна гэдэг бол надад дааж давшгүй асуудал. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулахаар боллоо. 

Би “уучлаарай” гэдэг ганцхан үгний төлөө 21 жил Малайз улстай шүүхдлээ. Би энэ 20 жилд олон захидал явуулсан. Нэг ч удаа хариу хэлж байгаагүй" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.126
    1 цагийн өмнө

    Тусгаар тогтоносон Монгол улс атлаа яагаад иргэнийхээ төлөө дуугардаггүй, хөдөлдөггүй юм бэ? Яагаад??? Цахим орчинд ил тод гарсандаа л энэ удаа албан шаалтаараа нэрээ бодож хүлээж авав уу? Би Төртэй юу? Энгийн иргэн биднийг хэн өмгөөлөх юм бэ? Бусад улс шоронгийн хоригдлуудаа солилцохоор хөөцөлдөөд байдаг юм байна лээ, бид яасан юм бэ? Үнэхээр бухимдах юм. Энэ аав бүтэн амьдралаа, гэр бүлээ, үр үндэсээ алдчихлаа

    Хариулах