У.Хүрэлсүх: Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье

Х.Есү
2026/03/06

Өнөөдөр Үндэсний сэтгүүл зүйн 113 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлжээ. 

Тэрбээр, "Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойн баярын мэндийг үе үеийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтан, ажиллагсад Та бүхэнд өргөн дэвшүүлье.

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, ард иргэдийнхээ мэдэх эрхийг хангахад Та бүхний оруулж байгаа хувь нэмэр асар их гэдгийг онцлон тэмдэглэе.

Та бүхэн ажил, мэргэжлийнхээ нэр хүнд, үнэ цэн, ёс зүйг эрхэмлэж, үүрэг, хариуцлагаа гүнээ ухамсарлан, үндэсний эрх ашгаа ямагт дээдэлж, ард түмнийхээ эв нэгдлийг хангах, аливаа хууль бус үйлдэлтэй тэмцэх, нийгэмд шударга ёс тогтоох, иргэдээ сайн сайханд уриалан дуудах зэрэгт манлайлан ажиллана гэдэгт итгэл төгс байна.

Та бүхний үзэг хурц, үг мэргэн, үйлс ариун байхыг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай" гэжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.41.107
    2026/03/08

    Нэрнээсээ алдаатай. Үндэсний сэтгүүл зүй бх даа яахав дээ. Хөмөрсөн тогоо дотор бичиг үсэгт тайлагдсан цөөн хэд нь шүлэг зохиол оролдож … Коммунизм магтан дуулсан хэдийг хожим сэтгүүлчид гээ биз дэ. Өдгөө бол шантаж хийж хэдэн бор юм олох гэсн Үнэрццг мэтийн яшка голцуу эмс. Тэд сатгүүл зүй бүү хэл, ёс зүй ч гадарлахгүй хорчид болсон нь эмэгнэл. Шударга ёс, жудаг, энэрэнгүйн үзэл алга болгосон энэ шантаажчид гай их тарьж буй.

    Хариулах
  • 205.220.129.226
    2026/03/06

    Setguulch horichood ingej shaamaargui bna aa

    Хариулах